• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Япон түүхэн үнэнийг хүлээн зөвшөөрч, гүнзгий сургамж авах хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-28 19:03:55

28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лүкан хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Эмэгтэйчүүдийг хүчээр бэлгийн боол болгосон явдал бол Японы милитаризмын дэлхийн хоёрдугаар дайны үеэр хийсэн хүмүүнлэгийн ноцтой гэмт хэрэг мөн. Үүнийг хөдөлшгүй баримтаар нотолсон тул бултахын аргагүй юм гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Японоос Атлант хотод суугаа ерөнхий консул саяхан БНСУ-ын эмэгтэйчүүдийг хүчээр бэлгийн боол болгосныг нотлох баримт байхгүй, тэр эмэгтэйчүүд бол бие үнэлэгчид байсан гэж хэлжээ. БНСУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр энэ яриа үнэн болох нь нотлогдвол шаардлага бүхий арга хэмжээ авах болно гэжээ. Лүкан 28-нд үүнтэй холбогдуулан тайлбар хийхдээ, Японы засгийн газрын албан тушаалтны амнаас ийм үг гарч байгаад олон улсын хамтын нийгэмлэг дээд зэргээр сонор сэрэмжтэй байх ёстой. Японы дотоодод зарим хүмүүс түүхэн үнэнийг хүлээн зөвшөөрөх дургүй байна. цаашлаад энэ нь түүхийг мушгин гуйвуулж, үгүйсгэж байгааг харуулж байгаа юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе