|
|
||
27-нд АИХ-ын ордонд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 28 дахь хурал өндөрлөлөө. Хурлаас, үндэсний тагнуулын тухай хууль, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд засвар оруулах, иргэний зарга мэдүүлэх хууль, засаг захиргааны хэрэг мэдүүлэх хуульд засвар оруулах саналыг баталсан байна. Мөн Байгаль орчинг хамгаалах яамны сайд Цэнь Жининг огцруулж, Ли Ганьжэ-г Байгаль орчинг хамгаалах яамны сайдаар томилсон бөгөөд Орон сууц, хот хөдөөгийн барилга байгуулалтын яамны сайд Цэнь Жэнгаог огцруулж, Ван Мэнвэйг Орон сууц, хот хөдөөгийн барилга байгуулалтын яамны сайдаар томилсныг Хятад улсын дарга Ши Жиньпин 69, 70, 71, 72-р зарлигт гарын үсэг зурж баталгаажуулжээ. Хурлыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян даргалсан байна.
Хурлаас "Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэн байгуулах тухай хэлэлцээр"-ийн шийдвэр, "БНХАУ, БН Аргентин улсын гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай гэрээ"-ний шийдвэр, "БНХАУ, ХБНА Этиоп улсын гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай гэрээ"-ний шийдвэрийг санал оруулан баталжээ.
Хурлаас мөн БХАТИХ-ын Байнгын хорооны 2016 оны Төвлөрсөн төсвийн тухай шийдвэр, 2016 оны Төвлөрсөн төсвийг санал оруулан баталсан байна.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |