• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян 2017 оны Давосын зуны чуулга уулзалтын нээлтэд оролцон чухал үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-28 10:46:34

27-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Далянь хотын олон улсын хурлын төвд 2017 оны Давосын зуны чуулга уулзалтын нээлтэд оролцон чухал үг хэлсэн байна.

Ли Кэчян: Энэ удаагийн чуулга уулзалт "дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалын явцад багтаамжтай өсөлтийг биелүүлье" уриан дор болж байгаагаараа практик ач холбогдолтой хэмээн онцлоод, Хятад улсын "нэг бүс нэг зам" санаачилгын үндэс нь хамтдаа зөвшилцөн, хамтдаа байгуулан, хамтдаа ашгаа хуваалцсан, багтаамжтай хөгжлийн индэр бөгөөд талуудын харилцан ашигтай хамтын ажиллагааны хамтын хөгжлийг биелүүлэхэд тус дөхөм үзүүлэх юм гэжээ.


  
Ли Кэчян өнөөгийн Хятадын эдийн засгийн байдлыг танилцууллаа. Тэрээр: Энэ оноос хойш, Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой хөгжлийн хандлагаа хэвээр хадгалж, гол гол эдийн засгийн үзүүлэлтэд ахиц гаргалаа. Энэ хэдэн жил, бид өөрчлөлт шинэчлэл, инновацад түшиглэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, эдийн засгийн өсөлтийн экспортод хэт түшиглэж байсныг өөрчлөн, хөрөнгө оруулалтаар хэрэглээ, үйлчилгээ, дотоод эрэлт хэрэгцээг дайчлах ахиц гаргасан. Хятадын эдийн засгийн өсөлт урт хугацаанд тогтвортой, өдөр ирэх тусам нээлттэй болж байгаа тул дэлхийн улс орнуудад илүү олон боломж авчирч, хөрөнгө оруулалтыг татах хамгийн эрч хүчтэй газар байх болно гэж онцолжээ.

Үг хэлсний дараа, Ли Кэчян Хятадын эдийн засгийн байдал, хөгжлийг ахиулах арга барилын талаар сэтгүүлчдийн асуултад харуулжээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шваб, Финляндын ерөнхий сайд Сибиль, Шведийн ерөнхий сайд Стефан Лёвен зэрэг улс төрчид, 90 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн олон салбарын төлөөлөл 2000 гаруй хүн чуулганд оролцжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе