• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх тухай засгийн газрын бус чуулганы 2 дахь хурал нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-28 15:16:10

Азийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх тухай засгийн газрын бус чуулганы 2 дахь хурал 28-нд Бээжинд нээгдлээ. Хятад улсын дарга Ши Жиньпин захидал ирүүлж, хурал амжилттай нээгдсэнд баяр хүргэжээ.

Ши Жиньпин: Энэ онд Азийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх хурал байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Энэ хурал байгуулагдсанаар Азийн орнууд бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн замаа хайх хамтын хүсэлд нийцсэн төдийгүй энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар ашиг олох цагийн урсгалтай нийцэж байна хэмээн онцолжээ.

Хятад улс 2014 оны 5-р сард Азийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн Шанхайн дээд уулзалтын дарга орон болсноос хойш, үүрэг хариуцлагаа нухацтай гүйцэтгэж, нийтлэг, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг санаачлан хэрэгжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны шинэ бүдүүвч гарган, салбаруудын харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Азийн итгэлцлийн хууль зүйн үндэс суурь, механизмын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, Азийн итгэлцлийн бүрэлдэхүүн, түншийн холбоосыг өргөтгөж, иргэдийн хүчин чадал, санал зөвлөгөөг дайчилсаар ирсэн гэж Ши Жиньпин дарга онцоллоо.

Ши Жиньпин: Чуулганы 2 дахь хурал "Азийн итгэлцлийн 25 жил: Азийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө" сэдвийн хүрээнд санал бодлоо солилцохыг онцлоод, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулахын тулд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе