• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах "төлөвлөгөө" боловсруулжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-28 10:55:40

Синьхуа Агентлагийн мэдээ: 27-нд Оросын хэвлэлийн мэдээлснийг үзвэл, Оросын Гадаад хэргийн дэд сайд Игор Моргулов: ОХУ Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах "төлөвлөгөө" боловсруулсан бөгөөд түнш орнуудтай хамтран энэ "төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Мөн өдөр Оросын Мэдээлэх агентлаг Моргуловын үгнээс эш татаж: ОХУ Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах иж бүрэн бодит арга хэмжээг боловсрууллаа. Үүний эцсийн зорилго бол Зүүн Хойд Азид урт удаан хугацааны энх тайвны механизм байгуулахын төлөө юм. Талууд юуны өмнө тэвчээртэй, харилцан өдөөн хатгахгүй байж, харилцан холбогдсон үндсэн зарчмын дагуу тухайлбал, харилцан үл довтлох, зэвсэг хэрэглэхгүй байх зэргээс эхлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг Солонгост аюулгүйн баталгаа олгож, Умард Солонгос цөмийн болон пуужингийн үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэжээ.

Солонгосын хойгийн асуудлыг энхийн аргаар зохицуулахад юуны өмнө Америк, Солонгосын яриа хэлэлцээнээс эхлэх ёстой гэж тэрээр онцолжээ.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе