|
|
||
Америкийн холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен 27-нд дэлхийн эдийн засгийн хямралын үр дагаврыг мартаж болохгүйг сануулж, Америкийн санхүүгийн систем сэргэж байна хэмээн мэдэгджээ.
Жанет Йеллен мөн өдөр Лондон хотноо зохиогдсон эдийн засгийн форумд оролцох үедээ: 2008 оны эдийн засгийн хямралаас хойш 10 жилийн дараа хүмүүс тэр үеийн хямралын золиосыг мартаж эхэлж байна. Аюулгүй, найдвартай санхүүгийн систем нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг юм гэлээ.
Тэрээр: Эдийн засгийн хямрал гарснаас хойш хяналтаа эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд банкны салбар хангалттай хөрөнгөтэй болж, Холбооны нөөцийн сангийн мададлаж бий "Том эрсдэл"-ийг даван туулж чадах болсон. Америкийн санхүүгийн систем Холбооны нөөцийн сангийн удирдлагаар эрүүл тогтвортой байдлаа хадгалж байна. Бид 2008 оны шиг эдийн засгийн хямрал дахин гарахыг хүсэхгүй байна. Ийм хямрал гарахгүй гэдэгт итгэж байна гэлээ. /Н.Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |