• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбоо Google-д хамгийн их торгууль оноолоо

CRI       (GMT+08:00) 2017-06-28 11:14:47

Европын холбооны өрсөлдөөнд хяналт тавих тогтоолыг зөрчсөний улмаас интернетийн манлайлагч Google компанид 2.42 тэрбум еврогийн торгууль оноосон гэж Европын холбооны комисс 27-нд мэдэгджээ.

Европын холбооны комисс мөн өдөр мэдэгдэл нийтэлж, "Google компани цахим худалдааны зах зээлд орсныхоо дараа хайлт хийх салбарын давуу талаа ашиглан, оролцоо хийж, хэрэглэгчдийг өөрийн худалдаа, үйлчилгээ рүү шударга бусаар татсан" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Европын холбооны Google компанид оноосон торгуулийн хэмжээ 2009 онд Америкийн чип үйлдвэрлэгч Интер компанид тавьсан 1.06 тэрбум еврогоос ч өндөр болсон байна.

Google компани 90 хоногийн хугацаанд холбогдох үйлдлээ таслан зогсоох хэрэгтэй. Эс тэгвэл "Google"-ийн толгой компани "Alphabet"-ийн дэлхийн худалдааны өдрийн орлогын 5 хувьтай тэнцэх торгууль тавих болно гэж Европын холбооны комисс тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе