|
|
||
27-нд Далянь хотноо 2017 оны дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын шинэ удирдагчдын жил тутмын хурал буюу "Давосын зуны чуулга уулзалт" нээгдэв. Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн ёслолд үг хэлж, энэ удаагийн чуулга уулзалт "4-р аж үйлдвэрийн хувьсгалд багтаамжтай хөгжих" уриан дор болж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Хятад улс багтаамжтай хөгжлийг практикт идэвхтэй нэвтрүүлэгч юм. Ажлын байраар хангах нь багтаамжтай хөгжлийн үндэс, бид ажлын байраар хангахыг хөгжлийн тэргүүн байранд тавьдаг гэжээ.
2013 оноос хойш Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян таван жил дараалан Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавьж байна. Энэ жилийн илтгэлдээ Ли Кэчян, дэлхийн эдийн засаг сэргэж байгаа боловч тогтворгүй байгаа өнөөгийн нөхцөлд эдийн засгийг багтаамжтай хөгжүүлэхийн ач холбогдол, Хятад улс үүнийг практикт хэрхэн хэрэгжүүлж буйг тодорхойлжээ.
Ли Кэчян хэлэхдээ: Интернетэд холбогдсон, дижитал, ухаалаг онцлог бүхий шинэ аж үйлдвэрийн хувьсгал шинэ нийлүүлэлт, эрэлт хэрэгцээг буй болгосон төдийгүй хөгжлийн орон зайг тэлж, талуудад эрх тэгш оролцох боломж олголоо. Багтаамжтай хөгжих өргөн боломж бүрдсэн гэжээ. Тэрээр: "Одоо Хятадын хил хязгаар уулын бүсийн тариачдын өвөрмөц онцлог бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ч ганц хоёр өдөрт онлайнаар борлуулан, буухиа шуудангаар Хятадын том хотуудад шууд хүрэх бөгөөд үнэ ханш нь орон нутагтаа борлуулах үнээс хэдэн дахин өндөр болдог. Эдгээр боломжийг бүх хүнд олговол тэд боломжийг ашиглахад бэлэн байгаа бөгөөд бүрэн чадвартай, хөгжлийн сайхан боломж олсон гэдгийг энэ жишээ харууллаа. "
Ли Кэчян хэлэхдээ: Хятад улс бол багтаамжтай өсөлтийг идэвхтэй хэрэгжүүлэгч юм. Сүүлийн үед, Хятад улс шинэчилсэн, уялдсан, ногоон, нээлттэй, хамт хуваалцсан хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлж, хөгжлийн стратегийн талаар багтаамжтай буйгаа харуулж, тогтолцоо механизмын талаар багтаамжтай байхыг баталгаажуулж, арга бодлогоор багтаамжтай байхыг ахиулж, улс орныхоо нөхцөлд нийцсэн багтаамжтай өсөлтийн замаар явсан. Өнгөрсөн хэдэн жилд, Хятадын хот сууринд жил бүр 13 сая гаруй хүн шинээр ажлын байртай болж, ажилгүйдсэн хэмжээ 5 орчим хувиа хадгалсаар ирсэн гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ: Ажлын байраар хангах зам суваг нээхийн зэрэгцээ ажлын байрны тоог нэмэгдүүлье гэвэл, нийтээрээ ажил эрхлэн, шинийг санаачлах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд, Хятад улс шинэчлэлээр хөгжлийг дайчлах стратегийг гүнзгий хэрэгжүүлж, нийтээрээ ажил эрхлэн, олноороо шинийг бүтээх замаар энэ төрлийн салбарыг хөгжүүлж, илэрхий үр дүнд хүрсэн гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ: "Бид нийтээрээ ажил эрхлэн, шинийг санаачлах" тухай санал гаргасан 2014 оноос хойш, өдөрт зах зээлийн гол цогц 40 мянгаар нэмэгдэж, аж ахуйн нэгжийн идэвхжил 70 орчим хувиа хадгалсаар байна. Энэ оны 5-р сард Хятадад өдөр бүр 18 мянган аж ахуйн нэгж шинээр бүртгүүлж байна. Бид иймэрхүү нээлттэй, хамтаар хуваалцсан индэр гаргаж, шинэчлэл хийж буй гол цогцууд нягт хамтран ажиллаж, хэзээд эергээр уялдаж, олны хүч оюуныг нэгтгэснээр, энэ салбарын өртгийг бууруулж, хурдыг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлсэн" гэжээ.
Сүүлийн жилүүдэд ажил төрөл эрхлэн, шинийг санаачлах нь Хятадын эдийн засгийн хөгжлийн онцлог болов. Дэлхийн оюуны өмчийн байгууллага зэргээс саяхан нийтэлсэн 2017 оны дэлхийн шинэчлэлийн үзүүлэлтийн жагсаалтын дагуу, Хятад улс 22-рт орж, 2013 онынхоос 13 байраар ахиж, дунд орлоготой эдийн засгийн цогцууддаа тэргүүлсэн юм.
Мөн өдөр үг хэлэх үеэр ерөнхий сайд Ли Кэчян Хятадын эдийн загийн байдлыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ: Энэ жилээс хойш Хятадын эдийн засаг тогтвортой байдлын дунд урагшлах хөгжлийн хандлагаа баталгаажуулж, бүтэц, үр ашиг илэрхий сайжран, энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг биелүүлэх бүрэн боломж хангагдсан гэжээ.
Ли Кэчяны хэлсэн үгийг сонсоод, дэлхийн эдийн засгийн форумын захирал Клаус Шваб хэлэхдээ: "Хятадын эдийн засаг 7 орчим хувиа хадгалж байна. Дэлхийн 2 дахь том эдийн засгийн хувьд 7 хувийн өсөлт бол асар их амжилт юм. Би танд баяр хүргэж байна. БНХАУ-ын засгийн газарт баяр хүргэж байна. Дэлхийн улс орнуудын хувьд Хятадын засгийн газар 4 дэх аж үйлдвэрийн хувьсгалыг засгийн газрын бодлогод хамруулан ажиллаж буй хамгийн сайн жишиг юм" гэжээ.
Дэлхийн 90 гаруй улс орны төр засгийн удирдагч, албаны хүн, бизнесмен, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн 2000 гаруй төлөөлөгч нээлтийн арга хэмжээнд оролцжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |