• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пакистанд цистерн машин дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо158-д хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-28 10:59:10
27-нд Пакистаны зүүн нутгийн Пунжаб мужийн Бахавалпур бүсийн эмнэлгийн нотолсноор: 25-нд Пакистаны зүүн нутгийн Пунжаб мужийн Бахавалпур бүсэд шатахууны цистерн машин дэлбэрсний улмаас 158 хүн амиа алдаж, 111 хүн шархдан эмчлүүлж байгаа ба ослын улмаас нас барах хүний тоо нэмэгдэж болзошгүй байна гэжээ.

Одоогийн байдлаар дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгаж байна. Хүмүүс ойр орчимд нь тамхи татсанаас болж дэлбэрсэн байж мэднэ гэж Цагдаагийн газрынхан эхний төсөөлөл хийж байна.

Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хуссейн, ерөнхий сайд Наваз Шариф нар цистерн машин дэлбэрсний улмаас нас барагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, холбогдох байгууллага бүх хүчээ дайчлан шархдагсдыг эмчилж, эдгээхийг шаардлаа. Пакистаны хуурай замын армийн жанжин штабын дарга Камар Жавед Бажва тушаал гаргаж, цэргүүдийг авран туслах ажилд идэвтэй оролцуулж, нисдэг тэрэг явуулж туслахаар болжээ.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе