• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хотын дэд бүтцийн нийтлэг стандарт боловсруулж эхэллээ

CRI       (GMT+08:00) 2017-06-29 10:12:31

Хятад улс хотын дэд бүтцийн 31 зүйлийн олон нийтийн нийтлэг стандарт боловсруулж эхэлсэн бөгөөд оюунлаг хотын үнэлгээний индексийн систем 17 хот, 3 дүүрэгт баталгаажсан гэж Хятадын Үндэсний стандартчиллын удирдах зөвлөлийн дарга Тянь Шихун 28-нд Чиндаод болсон Олон улсын стандарчиллын форумд хэлсэн байна.

Тэрээр: Хятад улс бүх Хятадын хэмжээний хотуудын тогтвортой хөгжлийн стандартчиллын техникийн комисс байгуулж, оюунлаг хотын стандартчиллыг зохицуулах механизм гаргаж, оюунлаг хотын стандарт систем, үнэлгээний индексийн систем бий болгох, түүнийг ашиглан хэрэгжүүлэх тухай санаачилга дэвшүүлсэн гэжээ.

Тянь Шихун: Стандартчлал бол хотын эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд зохицож хөгжих чухал суурь бөгөөд хотууд тогтвортой хөгжихөд техникийн тулгуур болдог. Сүүлийн жилүүдэд Хятад улсын нийтэлсэн "Стандартчиллын систем бүтээн байгуулах тухай 2016-2020 оны үндэсний төлөвлөгөө" зэрэгт хотын тогтвортой хөгжлийг стандартчлах, шинэлэг, оюунлаг хотын стандартчиллыг эрчимжүүлэх шаардлага тавьсан юм гэв.

Үүний зэрэгцээ Хятад улс олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Олон улсын стандартчиллын байгууллага (ISO), Олон улсын цахилгаан, техникийн комисс(IEC)зэрэг олон улсын байгууллагын оюунлаг хотын судалгааны хэсгийг зохион байгуулагч, нарийн бичгийн дарга орон болж, олон улсын тогтвортой хөгжлийн хотуудын холбооны ажил хариуцан, Герман, Их Британи, Франц зэрэг оронтой оюунлаг хотын стандартчиллын ажлын хэсэг тус тус байгуулж, оюунлаг хотын стандартчиллын зураг төлөвлөгөө, лавлах загвар, үнэлгээний индексийг анхан шатны байдлаар бүрдүүлж, дэлхийн оюунлаг хотуудын загварыг бүтээхэд Хятад улс арга туршлагаа хуваалцаж байна.

\Уртнасан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе