• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ялын дээд хэмжээ өгнө гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-29 11:34:56

28-нд Хойд Солонгосын холбогдох байгууллага мэдэгдэхдээ, дээд удирдагч Ким Чен Уныг нууцаар хороохоор хуйвалдагсдыг "үндэсний терроризм"-ын гэмт хэрэгтнээр тооцож, ялын дээд хэмжээ өгнө гэжээ.
        
Мөн өдөр БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Үндэсний Батлан хамгаалах яам, Нийгмийн аюулгүйн хамгаалах яам, Төв прокурор зэрэг байгууллагын хамтарсан мэдэгдэлд, БНАСАУ-д нууцаар орсон терроризмын бүлэглэлийг илрүүлсэн ба тус бүлэглэл АНУ, БНСУ-ын тагнуулын байгууллагын заавраар Хойд Солонгосын дээд удирдагчийг биохимийн аргаар нууцаар хороохоор оролдсон байна. Хойд Солонгосын тал мөрдөн шалгаж, БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ төрийн эрх барьж байсан хугацаандаа, БНСУ-ын тагнуулын байгууллагаар Ким Чен Уныг нууцаар хороох төлөвлөгөө зохиож, машин тэрэг, галт тэрэгний осол гаргахаар оролдсон. Гэвч Хойд Солонгосын талын сонор сэрэмж болон БНСУ Пак Гын Хэ-д итгэл үл хүлээлгэх шийдвэр гаргасан зэрэг шалтгааны улмаас нууцаар хороох төлөвлөгөө биелээгүй юм гэжээ.
         
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Ким Чен Уныг нууцаар хороохоор оролдсон Пак Гын Хэ, БНСУ-ын тагнуулын байгууллагын дарга зэрэг хүмүүст ялын дээд хэмжээ өгөхөө Хойд Солонгос мэдэгдээд байгаа бөгөөд олон улсын холбогдох гэрээний дагуу, БНСУ Пак Гын Хэ зэрэг хүмүүсийг Хойд Солонгост даруй шилжүүлэн өгөх хэрэгтэй. Хэрэв БНСУ-ын засгийн газар энэ шаардлагыг үл ойшоовол, Хойд, Өмнөдийн харилцаанд сөргөөр нөлөөлөх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе