• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Зүүн хойд нутгийг шинэчлэн  хөгжүүлэх ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-29 10:11:36

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Давосын зуны чуулга уулзалтад оролцох хугацаандаа Ляонин мужийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Лиши, мужийн дарга Чэнь Чюфагийн хамт Даляний ажил байдалтай танилцжээ.

Ли Кэчян Ляонины чөлөөт худалдааны туршилтын бүсийн Даляний хэсгийн өөрчлөлттэй танилцаж, зүүн хойд нутгийн суурь бат, нөөц төвлөрч байгаа бөгөөд чөлөөт худалдааны туршилтын бүсийн индэр бүрдсэн учраас өөрчлөлт хийж нээлттэй байлгах шинэ агуулгыг сэлбэж, зүүн хойд нутгийн хуучин аж үйлдвэрийн баазыг сэргээн хөгжүүлэх шинэ хөдөлгөх хүч болгох ёстой гэжээ.

Ли Кэчян Даляний Биншань корпорацтай танилцах үедээ, төрийн өмчит аж ахуйн нэгж систем механизмаа шинэчлэх замаар, зах зээлийн ширүүн өрсөлдөөнд шинээр амилж болно. Одоо зах зээлд нарийн ажлын хуваарьтай болж, өвөрмөц захиалгын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь аж ахуйн нэгжийн хувьд хөгжлийн боломж юм. Шинийг зохион бүтээж, бизнес эрхлэхдээ урамшуулах механизмыг ашиглан боловсон хүчнийг татаж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд зохицуулан, гол технологийн түвшнээ дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Багтаамж ихтэй санах ой үйлдвэрлэдэг Даляний Интел компанитой танилцах үедээ Ли Кэчян: Хятад улсад үргэлжлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ялангуяа холбогдох цогцолбор ажлууд, нэмэлт өртөг өндөр ажлуудыг Хятад улсад шилжүүлэхийг сайшаажээ.

Хувийн хэвшлийн боловсрол бол Хятад улсын боловсролын тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ли Кэчян IT салбарт боловсон хүч бэлтгэдэг Дүнруань мэдээллийн дээд сургуультай танилцахдаа, сургууль, аж ахуйн нэгжтэй хамтран, ажлын байраар хангах байдлын дагуу тусгай мэргэжил, сургалтын загвараа нийгмийн эрэлт хэрэгцээтэй зохицуулан, бат суурьтай, чадвартай боловсон хүчин илүү бэлтгэхийг уриалсан байна.


\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе