• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин: Хонконг сэтгэл зүрхэнд минь ямагт аргамжаатай байдаг

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-29 16:08:56

6-р сарын 29-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Хонконгод очлоо. Тэрбээр 7-р сарын 1-нд зохиогдох Хонконг эх орныхоо мэдэлд нэгдсэний 20 жилийн ойн их хурал, Хонконгийн Засаг Захиргааны Онцгой бүсийн 5 дахь засгийн газар ажилдаа орох ёслолд оролцож, Хонконгийн ажил байдалтай танилцах юм. Ши Жиньпин нисэх онгоцны буудлаас Хонконгийн иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, Төв хороо бол ямагт Хонконгийн эрч хүчтэй ар тал гэдгийг онцлоод, Хонконг дахин амжилтад хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөлөө.

Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юанийг Хонконгийн олон салбарынхан халуунаар угтав. Тэрбээр нисэх онгоцны буудалд хэлсэн үгэндээ, Хонконг эх орныхоо мэдэлд нэгдсэний 20 жилийн ой нь улс орны ба Хонконгийн хувьд чухал үйл хэрэг, баярлууштай явдал юм гэв. Мөн энэ удаагийн аялал дараах гурван зорилттой. Тухайлбал: "Нэгт, хүсэл бэлгэшээл. Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүс байгуулагдсан 20 жилд гаргасан асар их амжилтад халуун баяр хүргэж, Хонконг дахин амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хоёрт, дэмжиж буйгаа илэрхийлье. 20 жилийн турш Төв хороо ямагт Хонконгийн эрч хүчтэй ар тал байсаар ирсэн бөгөөд Төв хороо цаашид ч Хонконгийн хөгжийг урьдын адилаар дэмжиж, иргэдийн амьдралыг сайжруулах болно. Гуравт, ирээдүйг төлөвлөе. Бид Хонконгийн олон салбарынхны хамт Хонконгийн 20 жилийн ер бусын замналыг эргэн харж, туршлагаа дүгнэн, ирээдүйгээ бараалж, нэг улсад хоёр тогтолцоо тогтвортой, өнө удаан хэрэгжихийг баталгаажуулахад бэлэн байна" гэжээ.

2008 онд улсын дэд дарга асан Ши Жиньпин Хонконгод айлчилж, ажиллаж байсан юм. 9 жилийн дараа дахин Хонконгод очсон явдалд тэрбээр, өөрийн биеэр Хонконгийн хөгжлийн шинэ өөрчлөлтүүдийг мэдрэхийг хүсэж байна гэжээ. \Уртнасан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе