|
|
||
"Багтаамжтай хөгжил" гэдэг ухагдахууныг 2007 онд Азийн хөгжлийн банк анх дурдсан юм. Сүүлийн жилүүдэд энэ үг Хятадын засгийн газрын гаргасан гадаад дотоод бодлого, олон улсад чиглэсэн хөгжлийн үзэл ойлголтод олон удаа хэрэглэгдэж, дэлхийн ихэнх орны нийтлэг ойлголт болсон байна. Хятад улсын тэргүүний үүлэн тооцоолол, биг датагийн үйлчилгээний Ланчао корпорацын захирал Сүнь Пишү, багтаамжтай хөгжил гэдэг нь боломж, эрх тэгш байхыг санаачилсан хөгжил юм. Үүнд эдийн засгийн хөгжлийг эрх тэгш, зүй ёсны хуваалцах, нийгэм, эдийн засаг зохицон тогтвортой хөгжихийг шаарддаг гэжээ. Дижитал эдийн засаг бол багтаамжтай хөгжлийн түлхүүр мөн гэж тэрээр хэлж байлаа.
Тэрээр хэлэхдээ,"Багтаамжтай өсөлтийг биелүүлье гэвэл, өгөгдлөөр гол болгосон орчин байгуулж, томоохон өгөгдөлийг хөгжүүлэх индэр байгуулах хэрэгтэй. Тэгвэл өгөгдлийн индэр дээр, хүн бүхэн эрх тэгш болж, бүгдээрээ оролцож болох юм. Нөгөө талаар, аж ахуйн нэгж өгөгдлөө хуваалцах, нээлттэй байлгах, мөн өгөгдлийг ашиглах явцад, ногоон, ухаалаг үйлдвэрийг дээшлүүлэх болно. Энэ бол багтаамжтай өсөлтийн хоёр гол тал болно" гэжээ.
Хятадын ядуурлаас ангижруулах сангийн гүйцэтгэгч дэд дарга Ван Шинзүй тэмдэглэхдээ, багтаамжтай өсөлт гэдэг нь зах зээлийн том орчинд эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ шударга байх асуудлыг хамт биелүүлж, эмзэг бүлгийн ашиг сонирхолыг найдвартай хамгаалахыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Багтаамжтай өсөлт гэдэг нь эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ шударга байх асуудлыг хамт биелүүлэхийг хэлж байна хэмээн би үздэг. Нийгмийн хувьд, бид энгийн иргэд учир урьдаар хөгжиж баяжагсад нь бусдаа удирдан баяжуулах ёстой. Засгийн газрын хувьд, улсаас ядуу амьдралтай хүмүүсийн хөгжилд ашигтай бодлого боловсруулах ёстой. Үүнд ялангуяа бүх Хятадын хэмжээнд ядуурлаас ангижруулан, хөгжүүлэх бодлого багтаж байна. Хятад улс энэ талаар маш их амжилт гаргасан гэж би үздэг" гэжээ.
Энэ удаагийн Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Ажлаар хангах нь багтаамжтай өсөлтийн үндэс юм. Гүйцэд ажил эрхлэлтгүй бол багтаамжтай өсөлтийг дурдахын аргагүй. Мөн орлогыг нэмэгдүүлж, нийгмийг чинээлэг түвшинд хүргэнэ гэдэг бол хоосон үг юм гэж онцолжээ. Энэтхэгийн өмнөд Азийн байгалийн хийн компанийн ерөнхий захирал Субод Кумар Джайн ажлаар хангах, багтаамжтай өсөлтийн ач холбогдлын талаар гүнзгий ойлголттой хүн. Тэрээр: Багтаамжтай өсөлт нь Энэтхэгийн өнөөгийн хөгжилд тулгарч буй том сорилт юм. Ажлын байрыг нэмэгдүүлэх нь асуудлыг зохицуула зангилаа болно гэжээ.
Торкил Сонне бол Данийн Аутизмын эмгэгт анхаарал хандуулдаг IT компанийн үүсгэн байгуулагч юм. Түүний баг ой ухаан, анхаарах зүйлийг сануулсан тийм эмгэгтэй хүнд зөвлөгөө өгдөг. IT компани үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, Аутизмын эмгэгтэй эмзэг бүлгүүдийг нийгэмд хамруулж, багтаамжтай өсөлтийг биелүүлэхэд идэвхтэй нөлөө үзүүсэн гэж тэр үзсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ,
Бид голцуу Аутизмын эмгэгтэй хүмүүст анхаарал тавьдаг. Эдгээр хүмүүс уламжлалт ажлаар хангах зах зээлээс гадуурхагдан орхигдсон ч 4 дэх аж үйлдвэрийн хувьсгал болоход, тэдэнд ажлаар хангагдах боломж гарч мэднэ. Учир нь тэд улам сайн, улам хялбараар мэдлэг боловсрол эзэмшиж болно. Үүнээс гадна, мэдээлэл холбо түгээмэлжихийн хэрээр, эдгээр эмзэг бүлгийг бид илүү сайн ойлгож, тэдэнд туслан, шинэ ажлын байраар хангаж болох юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |