• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дүн Лан бол Хятадын нутаг дэвсгэр Энэтхэгийн тал нэн даруй цэргээ татах хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-29 19:03:17
Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 29-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Энэтхэгийн цэрэг хил давж Хятадын нутаг дэвсгэрт орсон нь маргашгүй бодит үнэн юм. Энэтхэгийн тал хил давсан цэргээ нэн даруй татан аваачихыг бид шаардаж байна. Энэ бол уг асуудлыг зохицуулах угтвар нөхцөл юм. Мөн ч хоёр талын ямарваа хэлбэрийн яриа хэлэлцээ өрнүүлэх үндэс суурь юм гэжээ.

28-нд Энэтхэгийн таймс сонин, Энэтхэгийн хуурайн цэргийн жанжин штабын дарга Рават сүүлийн үе Хятад Энэтхэгийн хилийн армийн хооронд гарсан маргааны талаар хэлэхдээ, Энэтхэгийн нутаг дэвсгэрт Хятадын цэрэг ороогүй гэжээ. Энэ нь үүнээс өмнө Энэтхэгийн хэвлэл Хятадын арми Сикиммын хилээр Энэтхэгийн нутаг дэвсгэрт орлоо гэсэн мэдээлэлтэй огт өөр байна. Үүнд холбогдуулан Лү Кан хэлэхдээ,

Хятадын тал, хэргийн бодит байдал бол Энэтхэгийн хилийн арми Хятад Энэтхэгийн Сикиммын хэсгээр Хятадын талд орж ирсэн явдал гэдгийг тодорхой илэрхийлсэн. Энэтхэгийн хуурайн цэргийн жанжин штабын даргын байр суурь Энэтхэгийн хэвлэлийн мэдээлэл буруу болохыг гэрчилж байна. Үнэнийг үгүйсгэх аргагүй юм. Энэтхэгийн тал түүхэн гэрээ хэлэлцээрийн дүрмийг журамлан сахиж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхийг хүндэтгэн, хил давсан цэргээ нэн даруй татан аваачиж, хэрэг явдлыг цаашид даамжруулахгүй байхыг Хятадын тал шаардаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе