• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ГХЯ Ши Жиньпиний Орос Германд хийх айлчлал болон их 20-ын Гамбургийн уулзалтад оролцох талаар хэвлэлийн бага хурал хийлгэлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-29 21:12:26
Хятадын ГХЯ 29-нд гадаад дотоодын сэтгүүлчид оролцсон хэвлэлийн бага хурал хийлгэж, дарга Ши Жиньпиний 7-р сарын 3-4-нд Оросод хийх төрийн айлчлал, 7-р сарын 4-6-нд Германд хийх төрийн айлчлал болон их 20-ын дээд уулзалтад оролцох талаар танилцууллаа. Хятадын ГХЯ-ны сайдын туслах Ли Хүйлай хэлэхдээ, Дарга Ши Жиньпин 7-р сарын 3-4-нд Оросод төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хугацаанд Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Путинтай бага хүрээний хэлэлцээ хийж, сэтгүүлчидтэй хамтаар уулзаж, гарын үсэг зурах ёслол, дайллагад оролцож, хоёр орны найрсаг зүтгэлтнүүдтэй уулзах болно. Хоёр удирдагч шинэ нөхцөл байдалд дахь Хятад Оросын харилцааны хөгжлийн чин хандлага зорилтыг тогтоож, улс төрийн болон стратегийн харилцан итгэлцлийг цаашид гүнзгийрүүлж, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, ашиг тусын хэлхээсийг бататгах болно. Хоёр төрийн тэргүүн бас хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятадын Оросын сайн хөршийн найрамдал хамтын ажиллагааны гэрээний 2017-2020 оны хөтөлбөрийг батлан зөвшөөрөх болно гэжээ.

Хятадын ГХЯ-ны дэд сайд Ван Чао хэлэхдээ, Ши Жиньпин дарга 7-р сарын 4-6-нд Германд төрийн айлчлал хийнэ. Айлчлалаараа Германы ерөнхийлөгч Штеймерын өөрт нь зориулан зохиох угтах ёслолд оролцож, уулзалт хэлэлцээнүүд, оройн зоог зэрэгт оролцох болно. Канцлер Меркелтэй хэлэлцээ хийж, хамтаар гарын үсэг зурах ёслолд оролцож, Берлины амьтны хүрээлэнгийн хулсны Баавгайн ордны нээлтийн соёлолд оролцож, Хятад Германы залуучуудын хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг сонирхох болно гэжээ.

Хятадын гадаад хэргийн яамны дэд сайд Ли Бөдүн хэлэхдээ, Ши Жиньпин дарга 7-р сарын 7-8-ны өдрүүдэд Германы Гамбургт болох Их 20-ын бүлгийн дээд уулзалтад оролцох болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе