|
|
||
28-нд, Жүн Наньхайд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи Филиппиний Гадаад хэргийн сайд Алан Питер Каэтанотай уулзсан байна.
Ян Жэчи: Өнгөрсөн жил, хоёр орны төрийн тэргүүний дэмжлэгээр, Хятад, Филиппиний харилцаа бүх талаар сайжирч, бүх талын, олон салбарт шинэ ахиц гаргалаа. Дараагийн шатанд, хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ эрчимжүүлж, хөгжлийн стратегийг холбон, олон салбарын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх болно. Мөн тэнгисийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааг тогтвортой, сайн чиглэл, хүчирхэг зам руу хөгжүүлэх болно. Филиппин энэ оны АСЕАН-ы дарга орны ажлаа сайтар гүйцэтгэхэд Хятадын тал дэмжинэ гэжээ.
Алан Питер Каэтано: Хятад улс бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг хамгаалахад гаргасан идэвхтэй хүчин зүтгэлийг Филиппин сайшааж байна. Мөн "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтаар боломж болгож, Хятадтай хамт хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааг илүү их амжилтад хүргэхэд бэлэн байна гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |