Компьютерын шинэ вирусын халдлагаас сэргийлэх тухай санал дэвшүүлэв
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-29 11:19:07
Дэлхийн улс орнууд компьютерын шинэ вирусын халдлагад өртөж байгаатай холбогдуулан, Европын Холбооны Эрүүгийн Цагтдааны Байгууллага (Europol): 28-нд компьютерын вирусын халдлагаас урьдчилан сэргийлэх санал дэвшүүлжээ.
Европын Холбооны Эрүүгийн Цагтдааны Байгууллагын (Europol) сайтын мэдээлснээр, компьютерыг иймэрхүү вирусын халдлагад өртгөөс сэргийлэхийн тулд, тус байгууллага 5 санал дэвшүүлжээ. Тухайлбал: Програмын хэрэглээ, үйлчилгээний системийг байнга шинэчлэх. Нөөцлөх өгөгдөлтэй байх. Үр ашигтай аюулгүйн хэрэгслээр компьютерын системийг хамгаалах. Хэвийн үйл ажиллагаандаа удирдах хүмүүсийн нэр номерыг хэрэглэхгүй байх. Компьютероо сэжигтэй зүйлстэй холбохгүй байх эдгээр болно.
Европын Холбооны Эрүүгийн Цагтдааны Байгууллага (Europol) компьютерын шинэ вирусын халдлагад өртсөн хохирогч талуудад 3 зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал: Нөгөө талдаа мөнгө төгрөг гуйвуулахгүй байх. Орон нутгийн цагдаад мэдүүлэх. Интернет сүлжээний холболтыг зогсоох эдгээр болно.
Энэ сарын 27-ноос хойш, дэд бүтцийн олон бүтээн байгуулалт, бизнесийн систем компьютерын шинэ вирусын халдлагад өртсөн байна. Үүнтэй холбогдуулан тус байгууллага яаралтай зохицуулах ажлын хэсэг байгуулж, вирусын байдалд нягт хяналт тавьж, учруулах нөлөө, зохицуулах үйл ажиллагааны талаар үнэлгээ хийж байна.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл