• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Фэйхун уулын бүсийн бага сургуулийг дэмжив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-29 15:47:27
28-нд, Бээжингийн Мэдээллийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төгсөлтийн ёслолын үеэр, сургуулийн удирдлага таван одот улаан далбааг төгсөх оюутан Ян Фэйхунд хүндэтгэлтэй гардууллаа. Төрийн далбааг Ян Фэйхун Гүйжөү мужийн Зижинь сяний Хуадүн бага сургуульд хүргэх юм. Тэрээр сургууль төгсөхөөсөө өмнө сайхан сэтгэл гарган Хуадүн бага сургуульд 10 мянган юаний хандив өргөж, далбааны индэр байгуулахад зарцуулсан юм.
 
Ян Фэйхун тус сургуульд хоёр дахь хандив өргөж байгаа нь энэ юм. 190 гаруй сурагчидтай Хуадүн бага сургууль уулын бүсэд байдаг. Хэсэг хүүхдүүд ууланд амьдардаг болохоор сургуульдаа очих гэж бартаат замыг туулна. Ялангуяа бороотой өдөр жижиг зам нурж, хүүхдүүдийн хичээл номыг саатуулдаг байлаа. 2015 онд, Ян Фэйхун сайн дурынхантай хамтарч олон нийтийн индрээр дамжуулан 100 мянган юань цуглуулж, хүүхдүүдэд 900 метр урт хатуу хучилттай зам тавьж өгсөн юм.

\Ренчинсоо\
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе