• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбоо Орост тавьсан эдийн засгийн хоригоо 6 сараар сунгав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-29 11:18:25

Синьхуа агентлагийн мэдээ, Европын Холбооны Зөвлөл 28-нд мэдэгдэл нийтэлж, Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлсэн байдал шаардлагад нийцэхгүй байна хэмээн үзэж, Орост тавьсан эдийн засгийн хоригоо 2018 оны 1-р сарын 31 хүртэл дахин сунгахаар болсноо зарласан байна.

Европын холбооны Орост тавьсанн эдийн засгийн хориг голцуу банк санхүү, эрчим хүч, батлан хамгаалалт, арми, иргэний хэрэглээний бүтээгдэхүүний салбарыг хамарч байгаа юм.

2014 оны 7-р сард, Европын холбоо Оросыг "Украйны зүүн нутагт тогтворгүй байдал бий болголоо" гэсэн шалтгаанаар Орост эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Дараа нь мөн оны 9-р сард эдийн засгийн хоригоо өргөтгөж, хугацааг олон удаа сунгасан байна. Орос ч Европын холбоонд Европын холбооны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах зэрэг хоригийн эсрэг арга хэмжээ авчээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе