|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-р сарын 28-нд Даляний олон улсын хурлын төвд 2017 оны Давосын зуны чуулга уулзалтад оролцож байгаа олон улсын аж үйлдвэр, худалдааны салбарын зүтгэлтнүүдтэй уулзалт хийсэн байна.
Дэлхийн эдийн засгийн форумын захирал Клаус Шваб, Холландын Royal DSM, АНУ-ын Salesforce, Өмнөд Африкийн Rainbow Minerals зэрэг 200 гаруй үндсэн дамнасан аж ахуйн нэгжийн албаны хүн уулзалтад оролцсон байна. Тэд Хятадын эдийн засгийн өөрчлөлт, "Хятадад үйлдвэрлэв 2025", жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжил, худалдаанд дөхөм үзүүлэх, "интернет+" зэрэг асуудлаар ярилцаж ерөнхий сайд Ли Кэчян олны асуултад хариулсан байна.
Гадаадын аж ахуйн нэгж Хятадын эдийн засгийн өөрчлөлтөд хэрхэн оролцох талаар Ли Кэчян хэлэхдээ: Бид холбогдох салбарын гадаад хөрөнгө орох стандартыг улмаар чөлөөтэй болгож, сөрөг жагсаалтын удирдлагын дүрэм хэрэгжүүлж, худалдаанд дөхөм үзүүлэх арга барилыг ахиулах болно. Хятадын болон гадаадын аж ахуйн нэгжийг нэгэн адил үзнэ. Гадаад хөрөнгө, бизнесмен, зөвлөхүүд Хятадын өөрчлөлт нээлтийн үйл явцад оролцохыг сайшаана гэжээ.
"Хятадад үйлдвэрлэв 2025" стратеги бүх талын сорилттой тулгарч байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар Ли Кэчян хэлэхдээ: "Хятадад үйлдвэрлэв 2025" бол Хятадын бүтээгдэхүүний чанар, тоног төхөөрөмжийн түвшинг дээшлүүлэхийн төлөө юм. Бид гадаад дотоодын хамтын ажиллагааг ахиулах хэрэгтэй. Гадаадын тэргүүний тоног төхөөрөмж, техникийг Хятадын зах зээлд орж ирэхийг сайшааж, аж ахуйн нэгжийн эдийн засгийн даяаршлын үед илүү олон сонголттой болгож, Хятадын аж ахуйн нэгжийн шилжилтийг ахиулж, тоног төхөөрөмжийн чанарыг дээшлүүлэх болно гэжээ.
Клаус Шваб зэрэг хуралд оролцсон төлөөлөгчид хэлэхдээ: Ерөнхий сайд Ли Кэчяны энэ чуулга уулзалтад Хятадын эдийн засгийн бодлогыг тодорхойлон өгүүлж, Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлж байгаа итгэл зоригийг харууллаа. Үүнд олон этгээд урамшиж байгаа юм гэжээ. Олон улсын аж үйлдвэр худалдааныхан Хятадын өөрчлөлт нээлттэй байх үйл явцаас ашиг олж, Хятадын хөгжлийн боломжийг ашиглан Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын эдийн засгийн хөгжилд үргэлжлэн хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |