• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тогтвортой хөгжлийн боловсролын зорилтыг биелүүлэхийг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-29 15:38:21
НҮБ-ын ерөнхий ассамблейн 71-р чуулганы дарга Петер Томсен, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова нар хөрөнгийг нэмэгдүүлж, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийг ахиулан,
боловсролын шинэчлэлийг хөгжүүлэх зэрэг арга замаар 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр дэх боловсролын зорилтыг хэрэгжүүлэхийг уриалав.

Мөн өдөр энэ сэдвийн хүрээнд хийлгэсэн дээд зиндааны хэлэлцээний үеэр Томсен хэлэхдээ: Боловсрол бол тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх чухал түлхэц хүчин юм. Хүртээмжтэй, тэгш боловсролыг баталгаажуулж, иргэд нэг бүрт сурах боломж нээх тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд бид асар их хүчин чармайлт гаргах ёстой гэв.

Ирина Бокова: Боловсрол бол хүний үндсэн эрх юм. Бүтээмжтэй, тогтвортой хөгжлийн үндэс бөгөөд энх тайван хүсэл эрмэлзэлтэй холбоотой учраас 2030 оны хөгжлийн хөтөлбөрийн гол цөм юм гэжээ. Боловсролын асуудлыг тэргүүлэх байранд тавьж, хүйсээр ялгахгүй байж, насаараа боловсрол эзэмших түвшинг ахиулахыг тэрээр улс орнуудын засгийн газарт хандан уриалав. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе