• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хонконгийн удирдлагуудтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-30 11:07:41

29-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Лян Жэнь-Интэй уулзаж, дараа нь бүсийн засаг захиргаа, хууль тогтоох, хууль зүйн байгууллагын удирдлагуудтай уулзсан байна.

Ши Жиньпин Лян Жэнь-Ин засаг даргаын албан тушаал хашсан 5 жилийн ажлыг өндрөөр үнэлж, төв засгийн дэмжлэгээр та онцгой бүсийн захиргааг удирдан "Нэг улс хоёр систем"-ийн чиглэл, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тулгуур хуулийг нарийн хэрэгжүүлж, одоогийн байдалд үндэслэн, алс хэтийг төлөвлөж, Хонконгийн олон жилийн асуудлыг шийдвэрлэн, ирээдүйн хөгжлийн орон зайг тэлэх талаар шаргуу хүчин зүтгэл гаргалаа. Та болон засаг захиргааны онцгой бүсийн захиргаа улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалан, "Нэг улс хоёр систем"-ийн ажил үйлсийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсан байна. Төв засгийн газраас танд бүрэн итгэж, ажлыг тань өндрөөр үнэлж байна гэжээ.

Та шинэ ажлын байрандаа Хонконг, улс орондоо үргэлжлэн үйлчилж, "Нэг улс хоёр систем"-ийн ажил үйлс, улс орны хөгжилд оюун ухаан, хүч чадлаа нэмэгдүүлэхийг хүсэж байна гэж Ши Жиньпин Лян Жэнь-Инд хэллээ.

Лян Жэнь-Ин : Одоо Хонконгийн эдийн засаг хөгжиж, нийгэм тогтвортой байгаа нь Ши Жиньпин дарга болон төв засгийн газрын халамж, дэмжлэгтэй салшгүй холбоотой юм. "13-р 5 жилийн төлөвлөгөө", "Нэг бүс нэг зам" санаачилга, Гуандүн, Хонконг, Макаогийн хотуудын бүтээн байгуулалтад Хонконг давуу талдаа түшиглэн, эх газар хооронд сул талаа харилцан нөхөж хөгжих болно. Би өөрийн мэргэжил, туршлагынхаа дагуу Хонконг, эх орондоо зохих хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.

Мөн өдөр, Ши Жиньпин Лян Жэнь-Ин хамт Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг захиргаа, хууль тогтоох, хууль зүйн байгууллагын одоогийн удирдлагатай уулзсан байна. Ши Жиньпин: "Нэг улс хоёр систем" Хонконгод маш амжилттай хэрэгжиж байна. Энэ нь бүрэн зөв, амьжиргааны хүчтэй гэдгийг практик гэрчиллээ гэжээ.

Төв засгаас засаг захиргааны онцгой бүсийн энэ удаагийн удирдах хамт олны ажлыг өндрөөр үнэлж байна гэж Ши Жиньпин онцлов.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе