• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хонконг дахь армийн ажил байдалтай танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-30 16:38:33

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 6-р сарын 30-нд Хятадын Ардын чөлөөлөх армийн Хонконг дахь армийнхантай уулзжээ.

9 цаг 30 минутад Хятадын Ардын чөлөөлөх армийн Хонконг дахь армийн Шиган цэргийн хуаранд 3100 гаруй цэрэг, офицер, 100 гаруй зэвсэг тоноглолтой ёслолын парад зохион байгуулж, Ши Жиньпин даргыг угтжээ.

Хятадын Ардын чөлөөлөх армийн Хонконг дахь арми бол Хятадын төв засгийн газраас Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд томилсон, хуурай зам, тэнгис, агаарын цэргээс бүрдсэн хамгаалалтын арми юм. Энэ арми 1997 оны 7-р сарын 1-ний 00 цагаас Хонконгод хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Тус арми 1998, 2004, 2007, 2012 онд нийт 4 удаа цэргийн парад зохион байгуулжээ. Энэ жилийн парадын цар хэмжээ хамгийн том бөгөөд уг ёслолд Хонконгийн олон салбарын 4000 гаруй зочид оролцсон байна.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе