|
|
||
Саяхан Бээжин хотноо бүх Хятадын шинжлэх ухаан технологи, инновацын төв байгуулсан амжилтыг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо. Бээжин хотын Шинжлэх ухаан технологийн хорооны дарга Шюй Чян: "Дэлхийн шилдэг эрдэмтэд, инновацын хамт олныг татах тухай санал" боловсруулан хэрэгжүүлэх замаар, Бээжин хот дэлхийн өндөр түвшний шилдэг эрдэмтэд, инновацыг бүтээх хамт олныг татан цуглуулж байна. Энэ оны 5-р сарын сүүлчийн байдлаар, Бээжин хот шинэ бодлогын дагуу гадаадын 500 орчим өндөр түвшний боловсон хүчинд байнгын оршин суух "Ногоон карт" олгосон юм. Жишээлбэл, Америкийн Стэнфордын их сургуулийн профессор Цүй И зэрэг 8 эрдэмтнийг анх удаа "Жүнгуаньцүний гадаадын стратегийн эрдэмтэн"-ээр элсүүлсэн юм. Энэ оны 5-р сарын сүүлчээр, Нобелийн шагнал хүртсэн 5 хүн Бээжинд судалгааны хүрээлэн байгуулжээ. 2016 оны сүүлчийн байдлаар, Бээжин хот гадаадын өндөр зэрэглэлийн боловсон хүчийг татах төлөвлөгөө-"Мянган хүний төлөвлөгөө"-ний дагуу 1653 хүнийг татсан нь бүх Хятадын дөрөвний нэгийг эзэлсэн юм гэжээ.
Эх сурвалжийн мэдээлсээр, Бээжингийн Жүнгуаньцүнь бол үндэсний зэрэглэлийн бие даасан инновацын үлгэр жишээ бүс юм. Гадаадын боловсон хүчийг хилээр нэвтрүүлэх 10 бодлогыг анх туршин хэрэгжүүлж байгаа бөгөөд Чао-Ян, Шүнь-И дүүрэгт ч хэрэгжүүлж байна.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |