|
|
||
Америкийн Төрийн департамент Тайваньд 1.4 тэрбум ам.долларын үнэ бүхий цэргийн зэвсэглэл борлуулахаа мэдэгдсэнтэй холбогдуулан, 30-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан: Хятад, Америкийн хамтарсан гурван албан мэдээнд өгсөн амлалтаа сахиж, Тайваньд зэвсэг борлуулах төлөвлөгөөгөө цуцлан, Америк, Тайваний цэргийн явдлын харилцаагаа зогсоож, Хятад, Америкийн харилцаа, хоёр талын чухал салбарын хамтын ажиллагаанд цаашид хохирол учруулахаас зайлсхийхийг Хятад улс хатуу шаардаж байна гэжээ.
Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Хятадын засгийн газар болон Хятадын ард иргэд улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хөндлөнгөөс оролцогчийг эсэргүүцэх шийдвэр зоригийг хэн ч гуйвуулж чадахгүй юм гэж Хятадын тал мэдэгджээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |