|
|
||
29-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Саяхан эх газар болон Хонконгийн тохиролцсон СЕРА (Эх газар болон Хонконг эдийн засаг, худалдааны харилцаа)-гийн хөрөнгө оруулалтын хэлэлцээр, СЕРА-гийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь эх газар болон Хонконгийн эдийн засаг худалдааны солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ашигтай юм гэжээ.
Энэ онд Хонконг эх орондоо нэгдсэний 20 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан саяхан Хонконгод эх газар болон Хонконг эдийн засаг, худалдааны улам нягт харилцаа тогтоох хэлэлцээрийн хүрээнд тохиролцсон хөрөнгө оруулалт_ эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулалтын хэлэлцээр бол СЕРА-гийн цоо шинэ агуулгатай хэлэлцээр юм. Тус хэлэлцээр хөрөнгө оруулалтын зөвшөөрөл, хамгаалалт, түүнд тус дөхөм үзүүлэх зэрэг агуулга багтаж, олон улсын дүрэмтэй уялдаж, эх газар болон Хонконгийн онцлогийн хослуулсан улам нээлттэй хэлэлцээр болсон юм. Тус хэлэлцээр хоёр газрын солилцоо, хамтын ажиллагаанд тогтолцооны системтэй баталгаа хангах юм. 29-нд Бээжин хотноо Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь хэлэхдээ: Энэ бол эх газрын гадныхантай сөрөг жагсаалтын хэлбэрээр байгуулж буй хөрөнгө оруулалтын анхны хэлэлцээр юм гэжээ.
Эх газар үйлчилгээний бус ажил төрлийн хөрөнгө оруулалтын салбарт дүрэмд үл нийцэх 26 арга хэмжээг үлдээгээд байгаа ба хөрөнгө оруулалтын салбарт Хонконгод хамгийн хөнгөлөлттэй нөхцөл санал болгож байна. Үүний улмаас Хонконг эх газрын гадаадад нээлттэй хамгийн өндөр түвшний бүс болсон юм. Хөрөнгө оруулалтын талаар СЕРА-гийн хөрөнгө оруулалтын хэлэлцээр нь хөрөнгө оруулалтын нөхвөр хураамж, шилжилт зэрэг талаар ихээхэн хөнгөлөлт олгож байгаа юм гэжээ.
Хэлэлцээр ёсоор, эх газрын усан онгоц, нисэх онгоц үйлдвэрлэх, эх баялаг нээн ашиглах, банк санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулалтын багаж хэрэгсэл зэрэг талаар улам хөнгөлөлттэй, нээлттэй арга барил хэрэгжүүлж, хөрөнгө оруулах салбарт Хонконгод хамгийн хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэхийг тодорхой болгожээ.
Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт CEPA, мөн 10 нөхвөр хэлэлцээр дэх эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны агуулгыг бүрэн тодорхойлж шинэчилсэн байна. Мөн хоёр газрын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бодит шаардлагын дагуу хамтын ажиллагааны шинэ агуулгыг нэмэн оруулж, Хонконгийн олон салбарын анхаарал хандуулж буй Хонконг "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад оролцох тухай тусгай бүлэг гарган өгүүлж, ажлын холбоо барих механизм байгуулан мэдээллийн хэлхээ холбооны зам сувгийг шууд байлгаж, солилцооны индэр байгуулан, хамтын ажиллагааны орчныг сайжруулж, төслийн бүтээн байгуулалтад хамт оролцон, "нэг бүс нэг зам" дагуу зах зээлийг хамт нээх зэрэг арга хэмжээ авч Хонконгийн "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад оролцохыг дэмжих болно. Сүнь Живэнь танилцуулж хэлэхдээ,
"Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр" нь хоёр газрын банк санхүү, аялал жуулчлал, шинжлэх ухаан техникийн инноваци, шошгын брэнд зэрэг салбарын хамтын ажиллагааны агуулгыг дөхөм болгож, "эрх зүй, мөн маргааныг зохицуулах хамтын ажиллагаа", "нягтлан бодогчийн хамтын ажиллагаа" хэмээх заалт нэмж, Хонконгийн мэргэжлийн үйлчилгээнд шинэ боломж нээх болно гэжээ.
2003 онд Хонконгод "Сарс" өвчин дэлгэрсэн бөгөөд түүнээс өмнөх Азийн банк санхүүгийн хямрал, интернетийн хөөс хагарсан зэрэг цохилтод өртөж, эдийн засаг буурч байжээ. Төв засгийн газраас тухайн үед багц бодлого хэрэгжүүлэн, Хонконгийн эдийн засгийн хөгжлийг дэмжсэн юм. СЕРА бол гол бодлогын нэг бөгөөд Хонконгийн эдийн засаг, нийгэм, иргэний амьдралыг тогтвортой сэргээн хөгжүүлжээ.
2003 оны 6-р сард Хонконгод төв засгийн газар болон Хонконгийн захиргаа СЕРА-д гарын үсэг зуржээ. СЕРА болон түүний дараа байгуулсан нөхвөр гэрээнүүд хоёр газрын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааг ихээр хөгжүүлсэн юм. СЕРА-гийн дагуу Хонконгод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд үзүүлсэн татвараас чөлөөлсөн хэмжээ өнөөг хүртэл 6 тэрбум юаньд хүрчээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |