• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хонконгод суугаа армийн ажил байдалтай танилцлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-30 20:30:30
Хонконг эх орондоо нэгдсэн 20 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 6-р сардын 30-нд Хятадын ардын чөлөөлөх армийн Хонконгод суугаа армийн ажил байдалтай танилцаж, намын төв хороо, цэргийн төв зөвлөлийн өмнөөс Хонконгод суугаа армийн нийт бие бүрэлдэхүүнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, шинэ нөхцөл байдал дахь цэрэг армиа хүчирхэгжүүлэх намын зорилтоор жолоодлого болгож, шинэ гараанаас Хонконгод суугаа армийн ажлыг бүх талаар эрчимжүүлж, нэг орон хоёр системийн бодлого болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тулгар хууль, цэрэг суулгах хуулийг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг эрс хамгаалж, Хонконгийн цэцэглэл хөгжил, тогтвортой байдлыг эрс хамгаалах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хонконгод суугаа арми бол улс орны бүрэн эрхийн бэлэг тэмдэг юм. Нэг орон хоёр системтэй байх дүрмийг хамгаалах чухал хүчин, Хонконгийн цэцэглэл хөгжил тогтвортой байдлыг хамгаалах чухал тулгуур юм. Улс төрийн ухамсар, төрийн эрхийн ухамсар, их талыг бодох ухамсраа эрчимжүүлж, нэг орон хоёр системтэй байх дүрмийг хамгаалах үүрэг хариуцлагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Байнгын бэлтгэлтэй байж, цэрэг дайны тэмцлийн бэлтгэлээ лавдуун хийж, нуруутай байх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе