• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Төв засгийн газраас Хонконгод суугаа байгууллага болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгийн хариуцлагатай хүмүүстэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-30 20:44:51
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 30-ны үдээс хойш төв засгийн газраас Хонконгод суугаа байгууллага болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хариуцлагатай хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Тэр хэлэхдээ, Хонконг эх орондоо нэгдсэн 20 жилийн ойг тэмдэглэх нь Хятадын энэ оны улс төрийн амьдрал дахь том үйл хэрэг юм. 20 жилийн турш нэг орон хоёр системтэй байх бодлого амжилттай хэрэгжиж, дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Нэг орон хоёр системтэй байх бодлого бол Хятадын онцлогтой социализмын агуу их нээлт юм. Хэрэгжих бүрэн боломжтой, хүмүүсийн сэтгэлд нийцсэн бодлого юм гэдгийг практик гэрчилж байна. Төв засгийн газраас Хонконгод суугаа байгууллага болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Хонконгийн засаг даргын хуулийн дагуу засаглахад тусаж, хоёр газрын солилцоо хамтын ажиллагааг ахиулах талаар ил тод амжилт гаргалаа гэжээ.

Тэр цохон тэмдэглэхдээ, нэг орон хоёр системтэй байх бодлогыг Хонконгод цаашид гүнзгий хэрэгжүүлж, энэ талаар өөртөө итгэлтэй байж, санаачлагатай ажиллах хэрэгтэй. Хариуцлага үүрэглэх зориг зүртэй байж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, шинийг санаачилж, хэрэгжилт дээр хүч тавин, сахилга батыг чанга сахиж, цэвэр сурталтай байх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе