|
|
||
Ши Жиньпин хэлэхдээ, та бүхэн бол Хондонгийн нийгмийн гарамгай төлөөлөгч байж, урт хугацааны турш Хонконг эх орондоо урагштай нэгдэх болон цэцэглэл хөгжлөө хэвээр байлгах, улс орны өөрчлөлт нээлттэй бодлого болон орчин үеийн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан юм. Би та бүхэндээ чин сэтгэлийн талархал болон эрхэм дээд хүндэтгэл дэвшүүлж байна гэжээ.
Тэр хэлэхдээ, Хонконг эх орондоо нэгдсэн 20 жилийн турш нэг орон хоёр системтэй байх бодлого дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт олсон юм. Практикт гарч байгаа зарим шинэ асуудалд зөвөөр хандаж, ухаалгаар задлан шинжилж, арга бодож зохицуулах хэрэгтэй. Хүндрэлийг даван туулж, асуудлыг зохицуулбал нэг орон хоёр системтэй байх бодлого цаашид урагшлах болно гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, төв засгийн газрын нэг орон хоёр системтэй байх чиг шугам өөрчлөгдөхгүй, гуйвахгүй юм. Хонконгийн хувьд нэг орон хоёр системтэй байх бодлого хувирах эсэх тухай анхаарах биш харин энэ нэг орон хоёр системтэй байх бодлогыг хэрхэн улам сайн хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |