|
|
||
Ван-Ян: Хятадын Зүүн хойд бүс нутаг, Оросын Алс Дорнод, Байгалийн бүс нутгийн ажилч хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орны тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголт бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны стратегийн чиглэлийн нэг юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр бүс нутгийн худалдааны өсөлтийн хандлага сайн, хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа тогтвортой ахиж, дэд бүтцийн холболт түргэн хөгжиж байна. Хятадын тал Оросын талтай хамт комиссын механизмыг бүрэн ашиглаж, стратегийн уялдаа холбоо, бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, хоёр бүс нутгийн хамтын ажиллагаанд тасралтгүй шинэ ахиц гаргах ёстой гэжээ.
Трутнев хоёр талын хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлээд Хятад улс бол Оросын Алс Дорнодын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хамгийн том түнш бөгөөд чухал хөрөнгө оруулагч орон юм. Алс Дорнодын Хятадтай явуулж буй хамтын ажиллагааны нөөцийг улам хөгжүүлж, Орос, Хятадын Алс Дорнод болон Зүүн Хойд бүс нутгийн ажилч хэрэгч хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |