• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Баодин-Кашкар-Төв Ази, Өмнөд Азийн олон улсын галт тэрэг" ашиглалтад оржээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-30 14:46:28

"Бээжингийн Өдрийн Сонин"-ы мэдээ: Саяхан "Баодин-Кашкар-Төв Ази, Өмнөд Азийн олон улсын тээврийн галт тэрэгний цуваа" Хэбэй мужийн Баодин хотын Ляньцигээс албан ёсоор хөдөлжээ. Галт тэрэгний цувааг Олон улсын тээврийн ХХК эрхэлж, Хэбэй мужийн Баодинээс гараагаа авч, Шинжяний Кашкар боомтоор дамжин, Төв Ази, Өмнөд Азийн олон оронд хүрэх юм. Энэ галт тэрэг замдаа Азийн 6 орны 14 өртөөг дамжин, 15-18 хоног аялах болно. Эхний ээжийн цуваанд 40 чингэлэг, 1000 тонн бараа ачсан нь голдуу хувцас, гутал, электрон бараа, гэр ахуйн хэрэгсэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж байгаа юм байна.  \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе