• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НАТО цэргийн зардлыг шударга хуваан төлөхөд ахиц гарчээ

CRI       (GMT+08:00) 2017-06-30 11:02:10

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг 29-нд НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын хурлын дараах хэвлэлийн бага хуралд: НАТО цэргийн зардлыг шударга хуваан төлөхөд ахиц гарсан. НАТО-гийн Европын түнш орнууд болон Канад улс 3 жил дараалан цэргийн зардлаа нэмэгдүүлсэн гэжээ.

Столтенберг, НАТО-гийн гишүү орны батлан хамгаалахын сайд нар мөн өдөр хариуцлага хуваан хүлээх асуудлын талаар ярилцлаа. Гишүүн орнуудын хариуцлагад цэргийн зардлыг хуваан гаргах, цэргийн бодит хүчний байгуулалт, НАТО-гийн үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмэр гэсэн гурван талыг хамарсан гэжээ.

Столтенберг: 2015 оноос хойш, НАТО-гйин Европын түнш орнууд болон Канадын цэргийн зардал 46 тэрбум ам.доллараар нэмэгдлээ. Энэ онд НАТО-гийн 25 гишүүн орон цэргийн зардлаа нэмэгдүүлэх болно. Одоо НАТО-гийн 5 гишүүн орны цэргийн зардал ДНБ-ий 2 хувьд хүрсэн байна. Румын ч энэ онд энэ стандартад хүрэх байх. Латви, Литва ирэх онд энэ стандартад хүрэхийг эрмэлзэж байна гэжээ.

НАТО-гийн батлан хамгаалахын сайд нар НАТО болон Европын холбоо интернетийн сэргийлэлтээ эрчимжүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе