• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Трамп, Путин нар анх удаа уулзана

CRI       (GMT+08:00) 2017-06-30 11:21:24

29-нд АНУ-ын цагаан ордон: АНУ-ын ерөнхийлөгч Трамп Их хорийн Хамбургийн дээд уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй анхны уулзалтаа хийнэ хэмээн мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Херберт Макмастер: АНУ-ын бусад оронтой тогтоосон харилцаатай харьцуулахад Америк, Оросын харилцаа ялгаатай зүйл байхгүй юм. Трамп Америк, Оросын харилцаанд оршиж буй асуудлыг зохицуулах, хоёр орны хамтын ажиллагааны салбарыг нээхийг хүсэж байна гэжээ.
Трамп, Путин нар уулзах үеэр Оросын тал АНУ-ын сонгуульд нөлөөлсөн гэж Америкийн тал заргалдаж байгаа тухай ярилцах уу гэсэн асуултад Херберт Макмастер хариулахдаа: Уулзалтаар ярилцах сэдвийг хараахан эцэслэн шийдээгүй байна гэжээ.

Өнөөдрийн Орос мэдээний агентлаг мэдээлэхдээ: Оросын гадаад харилцааны сайд Лавров 28-нд сэтгүүлчийн асуултад хариулахдаа: Оросын тал Орос, Америкийн удирдагчдын Их хорийн дээд уулзалтын үеэр уулзалт хийхээр бэлтгэж байна. Орос, Америк хоёр орны тэргүүн нар эн тэргүүнд хоёр талын яриа хэлцлийг хэвийн болгох асуудлаар хэлэлцэх болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе