|
|
||
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д айлчилж буй БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Интэй 6-р сарын 30-нд Цагаан ордонд уулзалт хийж, аюулгүй байдал, худалдаа зэрэг асуудлаар хэлэлцсэн байна. АНУ, БНСУ аюулгүй байдал, хамгаалалтын зардаа эрх тэгш хуваах ёстой, хоёр талын худалдааны харилцаа шударга, харилцан хөнгөлөлттэй байх ёстой гэж Трамп онцлов.
Трамп мөн өдрийн хамтарсан хэвлэлийн бага хуралд, АНУ, БНСУ өдгөө АНУ-аас БНСУ-д суугаа цэргийн зардлыг хоёр орон хэрхэн шударгаар хуваах тухай хэлэлцэж байна. АНУ-ын засгийн газар энэ асуудлыг маш чухалчилж байгаа гэжээ.
Тэрээр: АНУ, БНСУ өдгөө шударга, харилцан хөнгөлөлттэй худалдааны харилцааг байгуулах тухай хамтарч ажиллаж байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүнийг харилцан зах зээлдээ нэвтрүүлэх хоригийг чөлөөтэй болгох тухай олон бодлого хэрэгжүүлж байна гэжээ.
Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай Трамп хэлэхдээ, АНУ гадаад харилцаа, аюулгүй байдал, эдийн засгийн арга замаар энэ асуудлын тухай БНСУ зэрэг улс оронтой хамтарч ажиллаж байна. БНАСАУ-ын тухай АНУ стратегийн тэвчээр дууссан боловч АНУ-ын зорилго бол Солонгосын хойгт энх тайван тогтвортой байдлыг биелүүлэх явдал юм гэжээ.
Мун Жэ Ин хэвлэлийн бага хуралд, БНСУ, АНУ шат үе хуваах болон бүх талын арга замаар БНАСАУ-д хориг арга хэмжээ авах бөгөөд яриа хэлцэл хийнэ гэжээ.
Тэрээр: БНСУ, АНУ-ын хамтарсан сэргийлэлтийн чадвараа эрчимжүүлэхийн зэрэгцээ хамгаалалтын талын өөрчлөлтийг хайж, өөрийгөө хамгаалах чадвараа дээшлүүлнэ. Хоёр орны худалдааны талаар эдийн засгийн хөгжил, ажлын байраар хангахыг чухалчилна. Трамп БНСУ-ын урилгыг хүлээн авч энэ онд БНСУ-д айлчлах гэж байна гэжээ.
Мун Жэ Ин 28-нд Вашингтонд хүрэлцэн очиж, АНУ-д айлчлал хийж байна. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |