• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хонконгийн засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-01 18:26:44

Хятад улсын дарга Ши Жиньпин 1-ний үдээс өмнө Хонконгт саяхан тангараг өргөн тушаалдаа орсон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линь Жэн-Юе-Этэй уулзав.

Ши Жиньпин юуны өмнө Линь Жэн-Юе-Э Хонконгийн онцгой бүсийн 5 дугаар засаг даргын тушаалд тангараг өргөн орсонд баяр хүргэж, Хонконг эх орондоо нэгдсэний 20 жилийн ойн шинэ гараан дээр та хүнд бөгөөд дархан үүрэг хариуцлага үүрэглэж байна. Хонконгийн нийгэм танд хүсэл найдвар тавьж байгаа бөгөөд Төв засгаас ч хүсэл найдвар тавьж байна. Төв засгийн газар та болон шинэ захиргаа хуулийн дагуу засаглал явуулахыг бүх хүчээр дэмжиж, "Нэг орон хоёр систем" -ийн агуу их ажил үйлсийн шинэ байдлыг хамтаар цогцолно гэжээ.

Линь Жэн-Юе-Э: ирэх таван жилд миний үүрэг хүнд байна гэдгийг би сэтгэлээрээ мэдэрч байна, Хонконгийн давуу талыг гүйцэд ашиглан, Төв засгийн газрын дэмжлэг болон удирдах хамт олонтойгоо хамт хичээн зүтгэх болно гэжээ.

Ши Жиньпин Линь Жэн-Юе-Эгийн хамт Хонконгийн онцгой бүсийн шинээр тушаалд орсон засаг захиргаа, хууль тогтоох, хууль зүйн байгууллагын удирдах хүмүүстэй уулзжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе