• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Филиппиний гадаад хэргийн сайдтай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-01 15:30:26

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-р сарын 30-нд Жүн Наньхайд Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа Филиппиний гадаад хэргийн сайд Алан Петер Каэтаног хүлээн авч уулзлаа.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад Филиппин бол тэнгис далайгаар залгалдсан ойр хөрш юм. Хоёр орны хамтын ашиг сонирхол санал зөрөлдөөнөөс их байж, хоёр талын харилцаа сайн хөршийн найрамдлын замд дахин орох нь хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай юм. Хятадын засгийн газар Филиппиний бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжил, амар амгалан байдлаа хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж байна. Филиппиний талтай хамтаар харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, дэд бүтцийн байгуулалт зэрэг чухал салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулж, Хятад Филиппиний харилцааны хөгжлөөр хоёр ард түмэнд ашиг хүртээхэд бэлэн байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, АСЕАН бол Хятадын эргэн тойрны дипломат харилцааны тэргүүлэх чиглэл юм. Бид холбогдох талуудтай Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхгийг үр ашигтай хэрэгжүүлж, өмнөд тэнгисийн үйл ажиллагааны хэм хэмжээний бүдүүвч тохиролцсон үндсэн дээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, хамтаар тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал цэцэглэл хөгжлийг хамгаалахад бэлэн байна. Филиппиний тал Хятад-АСЕАН-ны харилцааны хөгжлийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе