|
|
||
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Хятадын тал Америк Тайваньд зэвсэг нийлүүлэхийг эрс эсэргүүцнэ. Энэ байр суурь бол тодорхой бөгөөд эрс хэлбэрэлтгүй юм. Америкийн тал Хятадын талын олон удаа төв чанга харилцсаныг үл ойшоож, Тайваньд зэвсэг нийлүүлэх буруу шийдвэр гарган, Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдээний, ялангуяа 8-р сарын 17-ны албан мэдээний зарчмаас ноцтой зөрчин, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцож, Хятадын бүрэн эрх болон аюулгүйн ашиг сонирхлыг хохироож, Хятадын энх тайван нэгдлийн их үйл хэргийг хохироолоо. Энэ нь Хятадын засгийн газар болон ард түмний хатуу эсэргүүцлийг дэгдээж байна гэжээ.
Мэдэгдэлд цохон тэмдэглэхдээ, Тайвань бол Хятадын нэг хэсэг юм. Нэг Хятадын бодлого бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ юм. Эх орныхоо нэгдлийг эртхэн биелүүлэх бол Тайванийн эх орон нэгтэй ахан дүүсийг оролцуулсан 1 тэрбум 300 сая Хятадын ард түмний хамтын эрэл хүсэл юм. Энэ бол хүмүүсийн хамтын хүсэл мөрөөдөл, их хандлага. Зарим орны Тайваньд зэвсэг нийлүүлснээр хориглогдохгүй юм. Бид Тайванийг тусгаар тогтнуулах хагалан бутаргах ажиллагааг хазаарлан зогсоож, улс орны бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах итгэл зориг болон хүчин чадвартай юм. Ямарваа хүн Тайванийг Хятадаас хагалан салгахыг яасан ч зөвшөөрөхгүй юм гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |