• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос Өрнөдийн хоригийн эсрэг авах арга хэмжээгээ сунгана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-01 17:50:03
Оросын ерөнхий Путин 30-нд зарлигт гарын үсэг зурж, Өрнөдийн хоригийн эсрэг авах арга хэмжээгээ 2017 оны эцсээс 2018 оны 12-р сарын 31 хүртэл сунгана гэжээ.

Оросын хууль зүйн мэдээллийн сайт мөн өдөр ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Уг зарлигт, Оросын үндэсний ашиг сонирхлыг хамгаалахын төлөө Путин засгийн газрын холбогдох байгууллагад 2014 оны 8-р сараас эхэлж хэрэгжүүлсэн хоригийн эсрэг эдийн засгийн онцгой арга хэмжээг 2018 онд 12-р сарын 31 болтол сунгахыг үүрэг болгожээ.

6-р сарын 28-нд Европын холбоо Минскийн хэлэлцээрийг сайн хэрэгжүүлсэнгүй гэдгээр шалтаг болгож, Оросод тавих эдийн засгийн хоригоо 2018 оны 1-р сарын 31 хүртэл сунгахаар болсон юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе