|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 30-ны орой Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн хүлээн авалтад оролцож чухал үг хэлжээ. Ши Жиньпин, 20 жилийн хугацаанд "нэг орон хоёр систем" Хонконгт практикад хэрэгжиж баялаг үр бүтээлтэй болсон байна. Өөрийгөө итгэж, Хонконг итгэж, эх орноо итгэх хэрэгтэй, бидний "нэг орон хоёр систем"-ийг хэрэгжүүлэх шийдвэр зориг өөрчлөгдөөгүй, "нэг орон хоёр систем"-ийн Хонконгт практикад хэрэгжүүлэн нэн их амжилтад хүргэхийг ахиулах итгэл зоригтой байна гэжээ.
18 цагийн үеэр дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань Хонконгийн онцгой бүсийн засаг дарга нарын хамт хүлээн авалтын танхимд хүрэлцэн ирж халуун алга ташилтын дунд чухал үг хэлсэн байна. Тэрээр эн тэргүүнд Төв засгийн газар, бүх хятадын ард түмний нэрийн өмнөөс Хонконгчуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайханы ерөөл дэвшүүлжээ.
Ши Жиньпин, "нэг орон хоёр систем" бол Хятадын авга үүдэлт болно. Нэгдсэн улс орны дотор улс орон социализмын тогтолцоотой байж, зарим газар хуулийн дагуу капитализм хэрэгжүүлж байна. Энэ нь хүн төрөлхтний улс төрийн практикад урьд өмнө байгаагүй зүйл юм. Өнгөрсөнд хүмүүс хайлт хийх шийдвэр зоригтой байж, бид ч практикад хэрэгжүүлэн хөгжүүлэх итгэлтэй байх хэрэгтэй гэжээ.
Хонконг нэг жижиг загас агнуурын тосгоны байснаас хөгжөөд орчин үеийн том хот болсон нь Хонконгчуудын хүч хөдөлмөр байсан юм. Хонконгийн ахан дүүс Хонконгоо хайрлаж, шантаршгүй хүчин зоригоор уян хатан үзэл ухамсраар Хонконг амжилтад хүргэсэн юм. Хонконгийн ахан дүүс эх орны өөрчлөлт нээлтийн үйл хэрэг болон орчин үеийн болох бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож чухал хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон дурдах хэрэгтэй. Төв засгийн газар, бүх Хятадын ард түмэн үүнийг хэзээд мартахгүй юм. Хонконгийн ахан дүүс Хонконг сайн удирдаж, сайн бүтээн байгуулж, сайн хөгжүүлэх хүчин чадал оюун ухаан байгаа бөгөөд улс орны хөгжил тэрчлэн дэлхийн тавцанд нэн их хүчин зүтгэл гаргана гэдэгт итгэж байна гэжээ.
Ши Жиньпин, өнгөрсөн одоо ирээдүйд гэсэнгүй эх орон бол Хонконгийн хүчирхэг түшиг байх болно. Эх орон өдрөөс өдөр хөгжин цэцэглэвэл Хонконгт салхин борооноос халхалж, өрсөлдөөн сорилтыг даван туулах хүчин болж, Хонконгийн хөгжлийн шинэ зам хайх чиглэл, хөдөлгүүр хүч, шинэ орон зай нээн хөгжүүлэх боломж болох болно гэжээ.
Ши Жиньпин, бид "нэг орон хоёр систем", "Хонконгчууд Хонконгоо засах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугам, Хонконгийн тулгуур хуулийг бүх талаар зөв оновчтой хэрэгжүүлж, сэтгэл нэгтэй эв санаа нэгтэй тэмцвэл Хонконгийн сайн сайхан ирээдүйг бүтээн байгуулж чадна гэжээ.
Хонконгийн онцгой бүсийн засаг дарга Лян Жэн-ин Хонконгийн оршин суугчид, Онцгой бүсийн засаг захиргааны өмнөөс үг хэлж, дарга Ши Жиньпин Хонконгт хүрэлцэн ирсэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Хонконг нь эх орны хамгийн нээлттэй хот болохын хувьд эх орондоо түшиглэн, дэлхийг холбож, дэлхий дахинд гарах үүд хаалга болно. "нэг орон" болон "хоёр систем"-ийн давуу талаа ашиглан Хонконгийн чадавхыг бадруулж, супер холбоо баригчийн үйлдлээ бадруулах болно. Хонконг нь мөн эх газрын муж хотуудтай нягт холбоотой байж, шинэ үеийн олон улсын хамтын ажиллагаа, эх орны бүтээн байгуулалт, Хонконгийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулах болно гэжээ. Эх орон болон Хонконгийн ирээдүйд итгэл төсөг байгаагаа тэрээр мөн илэрхийлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |