• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хагийн дээд үнэлгээний зэрэглэлтэй болжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-01 11:17:40

Олон улсын үнэлгээний "Moody's" компани саяхан мэдэгдэл нийтэлж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд Aaa зэрэглэлийн үнэлгээ өгсөн байна. Энэ бол "Moody's" компанийн үнэлгээний хамгийн дээд зэрэглэл болох болно.

"Moody's" компани, уг үнэлгээг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны одоо болон ирээдүйн итгэмжийн байдалд үнэлгээ хийсний дараа гаргасан дүн байгаа юм. Хамгийн дээд үнэлгээ өгч байгаа нь түүний тогтвортой удирдлагын бүтэц, эрсдэлийг удирдах бодлого, хөрөнгө мөнгө хүрэлцээтэй байгаа болон гүйлгээ сайтай байгаа зэрэг хүчин зүйлийг үндэслэн гаргасан юм гэжээ.

Мэдэгдэлд "Moody's" компани Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үнэлгээг "тогтвортой" гэж үзсэн байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө мөнгө хангамжтай тэрчлэн хувьцаа эзэмшигчийн хүчтэй дэмжлэг зэрэг нь түүний ажил үйлсээ цаашид хөгжүүлэхэд ашигтай төдийгүй өрөө төлөх хүчирхэг хүчтэй гэж "Moody's" компани үзсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе