• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконг эх орондоо нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

CRI       (GMT+08:00) 2017-07-01 14:29:08

Энэ оны 7-р сарын 1 бол Хонконг эх орондоо нэгдсэний 20 жилийн ойн баярын өдөр болно. 1-ний үдээс өмнө Хонконг эх орондоо нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэх хурал болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг захиргааны тангараг өргөн тушаалд орох ёслол Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төв болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ёслолд оролцон чуахл үг хэллээ. тэр цохон тэмдэглэхдээ, төв засгийн газар нэг орон хоёр системтэй байх чиг шугамыг хэрэгжүүлэхэд хоёр талыг баримтална. нэгд, эрс хэлбэрэлтгүй байж, өөрчлөгдөхгүй.гуйвахгүй байх. хоёрт бүх талаар оновчтой хэрэгжүүлж, нэг орон хоёр системтэй байх бодлогыг Хонконгийн практикт өөртүүлэлгүй хувиргалгүй хэрэгжүүлж, эх эцэс зөв чиглэлээр урагшуулахыг баримтална гэжээ.

Үдээс өмнийн 9 цагт тэмдэглэх хурал болон тангараг өргөх ёслол эхэллээ. БНХАУ-ын даргын Ши Жиньпингийн удирдлагатайгаар Хонконгийн онцгой бүсийн 5 дугаар засаг дарга Линьжэн Юй-е БНХАУ-ын төрийн далбаа болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн далбааны өмнө баруун гараа өргөн тангараг өргөн тушаалд оржээ. Түүний дараагаар Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 5 дахь захиргааны гол албан тушаалтад, онцгой бүсийн захиргааны хурлын гишүүн тангараг өргөжээ.

Түүний дараа дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн байна. Тэрээр "нэг орон хоёр систем" бол түүхээс үлдэгдэж ирсэн Хонконгийн асуудлыг зохицуулах хамгийн сайн төсөл бөгөөд Хонконг эх орондоо нэгдсэний дараа урт хугацаа цэцэглэн хөгжиж тогтвортой байсны хамгийн сайн тогтолцооны тохируулалт болох юм. Уг төсөл нь хэрэгжиж болох бөгөөд хүмүүсийн сайшаалыг олсон хамгийн сайн арга болох юм. Урьд өмнө байгаагүй үйл хэрэг болсны хувь "нэг орон хоёр систем" -нд практикийн явцад байнга хайн сүвэгчлэл хийх шаардлагатай юм гэжээ. Ши Жиньпин, хойшид Хонконгт "нэг орон хоёр систем"-ийг хэрэгжүүлэх талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн байна. тухайлбал, "нэг орон", "хоёр систем"-ийн харилцааг зөв оновчтой ойлгож хэрэгжүүлэх. БНХАУ-ын үндсэн хууль болон Хонконгийн тулгуур хуулийн дагуу засаглах. Хөгжлийг хамгийн тэргүүн үүрэг болгох. Эвсэг зохицонгуй тогтвортой нийгмийн орчинг хамгаалах эдгээр болно.

"Нэг орон" бол үндэс суурь болно, үндэс гүн байх тусам навч намаа нь урган цэцэглэх  болно. "нэг орон хоёр систем"-ийг дэвшүүлсэн нь эн тэргүүнд эх орны нэгдлийг биелүүлж хамгаалахын төлөө юм. Хонконг эх орондоо нэгдсэний дараа бид улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг бат ноттой хамгаалж ирсэн. Бодит практикт "нэг орон"-ы ухамсрыг бататгаж, "нэг орон"-ы зарчмыг баримтлан онцгой бүс болон төв засгийн газрын харилцааг зөв зохицуулах ёстой. Улс орны бүрэн эрх аюулгүй байдлыг хохироох, төв засгийн газрын эрх болон Хонконгийн онцгой бүсийн тулгуур хуулийн нэр хүндэд халдах, Хонконг ашиглан эх газар нэвтрэн орж эвдлэг хийх ямарваа ажиллагааг яасан ч зөвшөөрөхгүй юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хонконг эх орондоо нэгдсэний дараа Хонконгийн эрх зүйн дэг журамд асар их өөрчлөлт гарсан юм. БНХАУ-ын үндсэн хууль болон Хонконгийн онцгой бүсийн тулгуур хууль нь Хонконгийн онцгой бүсийн эрх зүйн үндсэ болсон байна гэжээ.


Хөгжил бол Хонконгийн үндэс суурь, олон асуудлыг шийдвэрлэх түлхүүр нь юм. Хонконгчуудын хүсэл мөрөөдлийг хөгжлийн замаар биелүүлэх шаардлагатай гэж Ши Жиньпин онцлов.

"Хонконг эх орноо түшиж, дэлхий дахиныг хандаж байгаа бөгөөд хөгжлийн таатай боломж, өрсөлдөөний давуу талтай юм. Ялангуяа сүүлийн  жилүүдэд улс орны тогтвортой хөгжил Хонконгийн хөгжилд ховор боломж, дундрашгүй хөдөлгөх хүч, өргөн уудам орон зайг хангасан юм. " гэжээ

Ши Жиньпин мөн өдрийн илтгэлдээ, Хонконг бол олон талт нийгэм учраас зарим бодитой асуудлаар адилгүй санал, түүнчлэн том зөрчил маргаан үүсэх нь сонин биш гэжээ.

"Төв засгийн газрын хувьд эх орондоо хайртай , Хонконгод хайртай, "Нэг улс хоёр систем"-ийн чиг шугам болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тулгуур хуулийг үнэн сэтгэлээсээ дэмждэг л юм бол  улс төрийн ямар баримтлал, санаачилга дэвшүүлсэн ч бид зөвшилцөхөд бэлэн байгаа. Хонконг эдийн засгийн суурь сайтай боловч дэлхийн эдийн засгийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч, олон улсын өрсөлдөөн улмаар ширүүсэж буй нөхцөл байдалд мөн их өрсөлдөөн сорилтод тулгарч байгаа учраас элдэв будлиан үүсгэж, тэнхээгээ барахыг даахгүй юм. Эв санаагаа нэгтгэн, хүндрэл бэрхшээлийг  хамтаар туулбал сая  Хонконг гэх энэхүү гэр орноо сайн  сайхан бүтээн байгуулж чадна. "

Линьжэн Юй-е үг хэлж, засаг даргын үүрэг хариуцлагаа бүх талаар оновчтой гүйцэтгэж, бүх хүчээ шавхан ажиллаж, нэг орон хоёр системтэй байх бодлогыг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлэгч, тулгуур хуулийн хамгаалагч, хуулийн засаглалыг хамгаалагч, төв засгийн газар болон Хонконгийн онцгой бүсийн харилцааны хөгжлийг ахиулагч байж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонихлыг эвдэх үйл ажиллагаатай зориг зүрхтэй тэмцэж, нэг орон хоёр системтэй байх бодлогын бүх талаар хэрэгжихийг баталгаажуулна. ирэх таван жилд удирдах багаа толгойлон бодит ажил болон баттай амжилт бүтээлээрээ Хонконгийн иргэд, төв засгийн газрын итгэл дэмжилгийн ачийг хариулах болно гэжээ.

"Бидний хүсэл мөрөөдөл  бол Хонконгт амьдарч буй хүн бүхэн хүсэл эрмэлзэлтэй , аз жаргалтай байж, Хонконг маань шударга ёсыг сахисан, хуулийн засаглалтай, соёл иргэншилтэй, аюулгүй байдлын баталгаатай, хайр халамжаар дүүрэн, удирдлага засаглал сайтай, хөгжлийн далд хүчинтэй олон улсын төв болно гэдэгт итгэх явдал юм. Энэ зорилтыг биелүүлэхэд бид эв санаа нэгдэн, эвсэг зохицонгуй байж, би биеэ халамжлан дэмжилцэх ёстой. Би ард олонтойгоо хамтран, улам сайн сайхан Хонконг бүтээн байгуулахыг хүсэн хүлээж байна."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе