• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос Америкийн харилцааны хэтийн төлөвийн асуудлыг тодорхойлохыг Орос хүсэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-01 15:56:47

ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров 30-нд, ерөнхийлөгч Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Трамп 20-ын бүлгийн Хамбургийн дээд уулзалтын хугацаанд уулзаж, Орос Америкийн харилцааны хэтийн төлөвийн асуудлыг тодорхойлохыг Орос хүсэж байна гэжээ.

Лавров мөн өдөр Москвад жил тутмын Перимаковын олон улсын чуулга уулзалтад оролцон Орос Америкийн харилцаа бол одоогийн дэлхийд онцгой ач холбогдолтой юм. Тэр нь стратегийн тогтвортой байдлыг хамгаалах болон бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулахыг оролцуулсан олон улсын олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хамарч байна. Орос Америкийн харилцаа нь Америкийн дотоодын улс төрийн тэмцлийн шалтгаан болж, дэлхий цөөн бус орон Орос Америкийн харилцаанд анхаарал хандуулж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Путин Трамп бие даан уулзаж байгаагүй ч тэд өмнө нь утсаар ярихдаа одоогийн хэвийн бус харилцааг сайжруулахыг хүсэж байгаагаа илэрхийлж, зарим бодит асуудлаар нийтлэг ойлголттой болж байсан юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе