|
|
||
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хонконг дахь төрөл бүрийн үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн өндөрлүүлээд 1-ний үдэд Хонконгоос тусгай нисэх онгоцоор Бээжинд буцав.
Ши Жиньпин 6-р сарын 29-ний үдэд Хонконгид очсон юм. Ши Жиньпин Хонконгод байсан хугацаандаа Хонконг эх орныхоо мэдэлд нэгдсэний 20 жилийн ойн их хурал ба Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн 5 дахь засгийн газар ажилдаа орох ёслол, Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн захиргааны хүлээн авалт, Хонконг эх орныхоо мэдэлд нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэх уран сайхны тоглолтод оролцов. Тэрбээр Дун Жяньхуа, Лян Жэнь-ин, Линь Жэн Юэ Э болон Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн захиргаа, хууль тогтоох, хууль зүйн байгууллагын албан тушаалтан, Хонконгийн нийгмийн олон салбарын төлөөлөлтэй уулзаж, мөн Төв хорооноос Хонконгид суугаа байгууллага, Хятадын хөрөнгө оруулалттай гол гол байгууллагын албан тушаалтыг эргэн үзэв. Тэрбээр мөн Хонконгид суугаа армийг шалгав. Ши Жиньпин дарга бас Хонконгийн соёлын бүтээн байгуулалт, хүүхэд багачуудын боловсрол, чухал барилын төслүүдтэй танилцаж, Хонконгийн олон салбарынхантай өргөнөөр харилцсан юм.
Үдэн мордуулах ёслолд Хонконгийн хүүхэд багачууд Ши Жиньпин болон түүний гэргийд соргог цэцгийн баглаа бэлэглэв. Ши Жиньпин дарга үдэн мордуулахаар ирсэн хүмүүстэй нэг нэгээр гар атгаж, үдэн мордуулах хүмүүст гар даллан салах ёс гүйцэтгэв.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |