|
|
||
7-р сарын 1-ний үдээс хойш Чан Жэн-5 нэрэмжит "Яо-2" зөөгч пуужинд шатахуун нэмж эхэлсэн бөгөөд 7-р сарын 2-нд хөөрөхгөөр байна.
Чан Жэн-5 нэрэмжит "Яо-2" зөөгч пуужин бол Чан Жэн-5 зөөгч пуужингийн төслийн хоёр дахь удаагийн хөөргөх туршилтын пуужин юм. Энэ удаагийн нислэгийн үйл ажиллагаа нь Чан Жэн-5 зөөгч пуужингийн төслийн судалгаа бүрэн дүүрэн биелэгдсэнийг харуулж байна. Чан Жэн-5 нэрэмжит "Яо-2" пуужинг хөөргөснөөс хойш Практик-18 дагуулыг товлосон тойрог замд оруулах юм. Дагуул тойрог замд ажиллах хугацаандаа "Дун Фан Хун-5" хэмээх хамгийн шинэ, том оврын хиймэл дагуулын индрийн зангилаа технологийг шалгах, түүнчлэн Q/V давтамжийн холбоо зэрэг олон зүйлийн шинэ технологийг тойрог замд турших ажиллагаа өрнүүлэх юм.
Чан Жэн-5 пуужин бол Хятад улсын хамгийн том ачигч чадвартай ачааны пуужин бөгөөд Хятад улсын зөөгч пуужингий технологийн шинэчлэлтийн хамгийн өндөр түвшнийг төлөөлж байна.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |