|
|
||
Хятад, Монголын хуурай замын хамгийн том боомт Эрээн хот анх удаа ОХУ-д хүрэх нислэгтэй болсон талаар ӨМӨЗО-ны Эрээн Хотын нисэх онгоцны буудал 2-нд мэдэгдлээ.
Тус нисэх онгоцны буудлын 2-нд нийтэлсэн мэдэгдэлд, зуны зорчигч тээвэр аялал жуулчлалын оргил үе хүрч ирж буйн хирээр 7-р сарын 1-ний оройн 22 цаг 30 минутад I0920 нисэх онгоц Эрээний нисэх онгоцны буудалд буулаа. Энэ нь Улаан-үүд, Эрээн чиглэлд аялал жуулчлалын захиалгат нислэг албан ёсоор нэвтэрснийг харуулж байгаа бөгөөд энэ нь мөн Эрээн хотын нисэх онгоцны буудлын нэвтрүүлсэн анхдагч ОХУ-ын бүс нутагт нэвтрэх нислэгийн маршрут гэжээ.
Улаан-үүд, Эрээн чиглэлийн нислэгийг ОХУ-ын Ил эйрлайн компанийн SU95 зорчиг тээврийн нисэх онгоц гүйцэтгэж байна. 100 суудалтай, долоон хоног тутмын бямба гаригт нисэх бөгөөд агаарт зөвхөн 1 цаг 30 минутын нислэгийн хугацаа шаардах юм. Нислэгийн ирж очих цагийн хуваарийг тодруулбал: I0920 нисэх онгоц Улаан-үүдээс 09:30-д нисэж, 11 цагт Эрээн хотод бууна. Эрээн хотоос 12 цагт хөдөлж, 13:30 Улаан-үүд хүрнэ.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |