|
|
||
7-р сарын 1-нд Европын Холбоо, Германы Канцлер агсан Хельмут Колийг оршуулахад УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны дэд дарга Вань Ган Хятад улсын даргын тусгай элчийн хувиар Европын парламентын төв байр Францын Страсбургт хүрэлцэн очиж оршуулгад оролцов. Вань Ган, Ши жиньпин даргын нэрийн өмнөөс болон Хятадын засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс Хельмут Коль нас барсан эмгэнэл илэрхийлэв.
Вань Ган: Нөхөр Хельмут Коль бол шалгарсан улс төрч, Хятад Европ, Хятад Германы олон салбарын харилцаа хамтын ажиллагааг идэвхтэй хүчин зүтгэл оруулж, Хятад Европ, Хятадын Германы харилцааны хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Хятадын засгийн газар болон ард түмэн хуучин найзыгаа хэзээд мартахгүй. Одоо Хятад Европ, Хятад Германы харилцаа эрүүл тогтвортой хөгжиж байна, Хятад улс Европын Холбоо, Германтай хамтдаа хүчин зүтгэл гаргаж, харилцаагаа тасралтгүй урагшлуулахыг хүсэж байна. /Н.Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |