|
|
||
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин Орос улсад төрийн айлчлал хийх гэж байна. БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хүй саяхан Хятад, Оросын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгыг хүлээх үеэр хэлэхдээ, Хятад Оросын харилцааны хөгжил нь хоёр орны хөгжил төдийгүй дэлхийн энх тайван тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм. Ши Жиньпин даргын айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хүч сэлбэж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилалд шинэ арга зам зааж өгөх болно гэлээ.
Ли Хүй: Ши Жиньпин даргын энэ айлчлал нь энэ оны Хятад Оросын хоёр талт харилцаанд чухал үйл хэрэг байж, Олон улсын хамтын нийгэмлэг анхаарлаа хандуулж байна. "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт болон ШХАБ-ын Астанагийн чуулга уулзалтын дараа Ши Жиньпин, Путин 3 дахь удаагаа уулзах гэж байгаа нь энэ юм. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Оросын харилцааны төвшнийг дээшлүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг Евразийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалттай уялдуулах зэрэг асуудлаар стратегийн байршуулалт хийж, глобал засагллыг сайжруулах зэрэг чухал асуудал болон олон улс, бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно гэлээ. /Н.Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |