|
|
||
Сирийн гадаад хэргийн яам 7-р сарын 1-нд мэдэгдэл нийтэлж, Химийг зэвсгийг хориглох байгууллага Сирийн Идлев мужийн химийн зэвсгийн хэргийн талаар шалгалт хийж тайлан гаргасан нь өчүүхэн ч найдваргүй бөгөөд хүлээн авах аргагүй юм гэжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, уг тайлан нь шалгалтын комисс Туркийн террорист бүлэглэлээс олсон "баримт" гэгчээ үндэслэн гаргасан тул үнэн бодит хэргийг тодруулах гэсэн хамгийн үндсэн баримжаанд хүрч чадсангүй. Иймээс холбогдох орны заналхийллээс сүрдэхгүйгээр ил тод найдвартай тайлан гаргахыг Сири Химийг зэвсгийг хориглох байгууллагаас шаардаж байна гэжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Сирийн засгийн газар шалгалтын комисстой хамтран ажиллаж, тэдний хэргийн газар дээр Идлев мужийн жижиг сууринд хүрч шалгалт хийхийг батлахаар бэлтгэж байсан юм. Гэвч шалгалт хийгчид тухайн орон нутгийн зэвсэгт хүчин тэдний газар дээр нь очихыг хориглосон гэж хэлсэн байна. Сирийн засгийн газар бас шалгагчдад тусгай нисэх онгоцоор Шай Ларат нисэх онгоцны буудалд хүргэж шалгалт хийлгэх гэсэнд тэд мөн татгалзсан байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |