|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонконгийн ажил байдалтай танилцах хугацаандаа олон удаа чухал үг хэлснийг Хонконгийн хэвлэл дээд хэмжээнд чухалчилж, их хэмжээгээр бүрэн мэдээлсэн байна. Ши Жиньпин даргын хэлсэн үг Төв засгийн газрын "нэг орон хоёр систем"-ийг баримтлах шийдвэр зоригийг дахин нотолж, "нэг орон хоёр систем"-ийн практикад хэрэгжих явцад бий болсон шинэ асуудлыг оновчтой заан гаргаж, өөртөө итгэлтэй, Хонконгт итгэлтэй, эх орондоо итгэлтэй байх гэж хэлсэн нь Хонконгчуудын итгэлийг дээшлүүлж, засаг дарга Линьжэн Юй-е болон онцгой бүсийн шинэ засаг захиргааны хуулийн дагуу засаг хэрэгжүүлэхийг дэмжиж, эв санаа нэгтэй байхыг дэмжиж, залуучуудыг халамжлахыг дамжиж, Хонконг болон дотор газрын солилцоо хамтын ажиллагааг дэмжихийг олон этгээдийнхэнд хүссэн нь Хонконгийн нийгмийн гол хүчинд чиглэлийн чанартай шаардлага болсон байна. Энэ нь Хонконгийн ирээдүйд чухал ач холбогдолтой юм гэж 7-р сарын 1-нд хэвлэгдсэн Хонконгийн сонинууд үзсэн байна.
Дагүн бао сонин өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Ши Жиньпин дарга 6-р сарын 30-ны үдээс хойш Хонконгийн олон этгээдийн төлөөлөгчидтэй уулзахдаа, "нэг орон хоёр систем"-ийн Хонконгт практикад хэрэгжиж байгаа асуудлын талаар ялан далангүй ярилцаж, Хонконгчууд "нэг орон хоёр систем"-ийн чиг шугам өөрчлөгдөх эсэхэд анхаарал хандуулах бус харин түүний хэрхэн оновчтой хэрэгжүүлэхийг анхаарах хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал "нэг орон хоёр систем"-ийн Хонконгт тал бүрээр зөв оновчтой хэрэгжихийг ахиулж, "нэг орон хоёр систем"-ийн энэхүү аугаа үүдэлт нэн боловсронгуй болж, нэн төгөлдөр болгох болно гэж үзжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |